Боловсон хүчин


“Улаанбаатар Буян" ХХК компани 2004 онд Олон улсын оршуулгын холбоо болон Азийн орнуудын оршуулгын холбоонд гишүүнээр элсэн орсон. Тус холбоодын шугамаар жил бүр зохиогддог их хуралд төлөөлөгчдөө тогтмол оролцуулан туршлага судлуулах, АНУ-ын Олон улсын оршуулгын холбооны их сургуульд ажилтан, ажилчдаа суралцуулах, БНХАУ-ын Шанхай хотод урт, богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулан дадлагажуулах арга хэмжээ авсны үр дүнд мэргэжлийн өндөр ур чадвартай, техник технологийн мэдлэг туршлагатай, ёс суртахууны болон сэтгэл санааны хувьд бэлтгэгдсэн инженер-техникийн ажилтнууд, үйлчилгээний ажилчдаас бүрдсэн хамт олон бий боллоо.