×

Бурхан бологсодыг дурсах олон улсын өдөр

Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг "Улаанбаатар буян" ХХК болон “Буяны Зан Үйлийн Холбоо” ТББ-аас хамтран зохион байгуулж, Монголд гурав дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ удаад “Улаанбаатар Буян” ХХК-ийн Баруун Буяны төв цогцолборт тус арга хэмжээг 2019 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 11 цагт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү өдөр Буяны төв цогцолборт бурхан болоочдоо хүндэтгэн хойдын буянд ном хурж, зул мандаан зуурт одогсдынхоо гэгээн дурсгалд зориулан зулзган мод тарьж насны буян үйлдэхийг урьж байна. Утас: 7016-2222, 85848497


8-р сар. 18, 2017, 12:16 a.m.

Бусад мэдээ