×

БӨӨГИЙН МӨРГӨЛИЙН ГУРВАН СҮНС БОЛОН СҮЛДНИЙ УЧИР

Published: 5 жил, 9 сар өмнө

  • Амьдран орших сүнс гэж эзэн нь үхэвч сүнс нь үхэхгүй амьд хүмүүстэй хамт амьдарч ар гэр орондоо ач тусаа үзүүлж явна. Харин түүнийг гомдоохгүйн тул үргэлж тахиж хоол, унд өгч байх нь чухал гэнэ.
  • Сэтгэл санааны буюу түр зуурын сүнс. Тийм сүнс бол бие махбодиос бүрмөсөн ангижрахгүй эргэж тойрч байдаг гэнэ. Хүн унтвал түр зуур үхэж байгаа хэрэг бөгөөд сүнс биеэс эгшин зуур хөндийрөн яваад хэрэг ажлаа бүтээн буцаж бие махбодид орохоор хүн дахин амь орж нойроос сэрдэг юм гэж бөө нар хэлдэг.
  • Эргэн төрөх сүнс гэж үхсэний дараагаар бие махбодиос бүрмөсөн ангижирч зүсээ хувирган өөр хүн болон эргэж төрөх сүнсийг хэлнэ гэнэ.

Сүлд гэдэг нь хүний амь насыг даасан эзэн бөгөөд үүнийгээ монголчууд <Амин сүлд> гэж хэлдэг. Ямарваа нэгэн хүнд заавал сүлд болсон нэг эзэн амьтан байх бөгөөд тэр амин сүлдийг нь албал хүн аяндаа үхнэ гэж үздэг байжээ. Сүлд үхвэл хүн үхэж сүнс болдог гэнэ.

<Сүнс дуудах>, <сүнс даллах>, <Шид хөөх>, <Ад чөтгөр хөөх> гэх мэтийн сүнс, сүлд бий гэдэг ойлголтоос уламжилсан олон янзын зан үйл бий болжээ.

<Сүнс дуудах>, <Сүнс даллах> явдал нь нэг чанартай бөгөөд ямар нэг хүний сүлд зайлж явахаар үхэх тийшээ хандана. Харин сүлдий нь дуудаж даллаж авч ирвэл тэр хүн үргэлжлэн амьдарч болно гэдэг.

<Шид хөөх> гэдэг нь буг чөтгөртэй холбогдсон, бас л бөөгийн мөргөлийн зүйл байжээ. Лам нар ч гэсэн <Шид хөөх> гэж их хэмжээний гүрэм дором хийдэг байжээ. Зарим нэг хүн үхэхээр түүний сүнс жинхэнэ ёсоор тонилгохгүй заавал ардаа нэг зүйлийн эд хогшилд тачааж хорогддог. Иймд тэр тачаал татсан эд хогшлыг олж золигт гаргах гэж <Шид хөөх> ёслол хийдэг байжээ.

Бусад мэдээ