​ДОЛООН БУРХНЫГ ШҮТЭХ ЁС

Оддын ордоос монголчууд хамгийн их шүтэж эрхэмлэдэг нь долоон бурхан од юм. Монгол эмэгтэй сүү саалийнхаа дээжийг үдэш орой долоон бурханд өргөж, өөрсдийнхөө халуун амь, мал сүрэг, эд хөрөнгөө даатгадаг билээ. Долоон бурхан одны тахилга уншлаг бий бөгөөд тийм тахилга, уншлага хийлгэдэг айл дээр цагт мэр сэр байв. Нутаг уснаасаа хол яваа аянчин жинчинд хүртэл долоон бурхан одонд хоол хүнснээсээ өргөн цацаж амь, нас ажил үйлсээ даатгадаг ёс байлаа.

Мал сүргээ хээр хонуулбал чоно араатнаас авран хамгаалж өгөхийг гуйж долоон бурханд тахил өргөдөг байлаа.

7-р сар. 3, 2018, 7:35 p.m.

Бусад мэдээ