​ДӨРВӨН БЭРХ

Малын шагайг цэвэрлэж будна. Олноор нь цуглуулж хүүхдэдээ тоглуулна. Уут дүүрэн шагайгүй айл өрх, шагайгаар тоглодоггүй хүүхэд гэж байсангүй. Шагайгаар малаа төлөөлүүлэн тоглохдоо малд дуртай, дөртэй болгон хүмүүжүүлдэг.

Малчдын хүүхэд, өдөр малаа хариулаад оройн цагаар, бас цагаан сар зэрэг баяр ёслолын үеэр шагайгаараа тоглоно. Алаг мэлхий өрөх, морь уралдах, мал өсгөх, дөрвөн бэр орхих гээд маш олон тоглоом бий. Морь уралдаж тоглохдоо морь болгож цувуулан өрөөд тоглогч хүүхдүүд өөрийн хурдан морио гараан дээр тавина. Ингээд дөрвөн шагай орхих морь буух тоогоор хурдан морио урагш нь ахиулна. <Мал өсгөх> гэдэг тоглоом тоглохдоо, тоглохдоо тоглогч бүр олон шагайг (хоёр гар дүүрэх) ээлжлэн орхино. <За хэн нь адуугаа илүү өсгөхөө үзье> гээд орхих бүрд буусан морийг түүж авсаар бүх шагайг дуусахад авсан адуугаа тоолно, хэн олон адуутай болсон нь хожино. Энэчлэн хонь, тэмээ, ямаагаа хэн нь илүү өсгөхийг үзэж тоглоно.

Дөрвөн бэрх орхиж аз хийморио шинжиж, уралдаж дөрвөн бэрх орхих зэргээрр тоглохдоо морь, хонийг халуун хошуутай мал гэж илүү бэлгэшээдэг байв. Дөрвөн шагайг баруун гартаа авч тэгш зөөлөн талбайд орхино. Дөрвөн шагай нь морь, хонь, тэмээ, ямаа дөрөв болж орхигдох нь ховор, хэцүү бэрх байдаг учраас <дөрвөн бэрх> гэж нэрлэжээ. Дөрвөн бэрх орхиход 35 тохиолдол байна. Жишээ нь морь унахгүй, бусад мал болох 15 тохиолдол, морь нэг удаа унаж, бусад нь өөрчлөгдөх 10 тохиолдол, хоёр морь унаж, бусад нь өөрчлөгдөх 6 тохиолдол, гурван морь унаж, бусад нь өөрчлөгдөх 3 тохиолдол дөрвөн морь унах нэг тохиолдол байдаг. Энэ гучин таван тохиолдол нь хонь, тэмээ, ямааны алинд нь ч ижил байдаг.

7-р сар. 3, 2018, 7:35 p.m.

Бусад мэдээ