×

Зулын 25-ны ИХ ДҮЙЧИН өдөр

Published: 6 жил, 8 сар өмнө

Шарын шашины үндэслэгч бөгөөд соён гийгүүлэгч их билгийн хүн хэмээн алдаршсан Богд Зонхова орчлонд мэндэлж мэлмий гийсэн, жанч халсан өдөр нь өвлийн тэргүүн сарын билгийн 25-ны өдөр гэдэг. Энэ өдрийг жил бүр уламжлал болгон тэмдэглэж бурхан бологсодынхоо дурсгалд хүндэтгэл үзүүлэн, "Авидын чого" ном хурж, буян үйлдэхээр ирсэн сүсэгтэн олныхоо хамт зул өргөх ёслолын ажиллагааг хүндэтгэлтэйгээр хийж гүйцэтгэдэг.


Бусад мэдээ