​ИХСИЙГ ОРШООХ ЁС

Хойтох нь цөглөж» ихс унахад эх барьсан хүн ихс оршоох ёсыг гүйцэтгэдэг. Эхэд нь хүүхэд төрөнгүүт«ихс төддөггүй» гэж монгол үнээний түүхий, бүлээн сүү юм уу, хужиртай бүлээн ус балгуулдаг байжээ. Түүнчлэн «биений сойлт сайн болдог» гэж бүлээтгэсэн шар тос уулгадаг байжээ. Энэ бүхэн ихс саадгүй унахад хэрэгтэй гэдэг.

Хүүхэд төрсөн (унасан) газарт арц уугиулж, тэнд ихсийг оршоож байв. Ихсийг хур үнсэнд юм уу, эсвэл ихс оршооно гэж гараад үнсэндээ булах, ихс дээр тариа будаа «үйлийн үр» гэж цацаад жингэрт хаяж өгдөг заншилч бий. Зарим нутагт хүүхэд төрснөөс хойш гурав хоноод ихсийг оршоодог байв. Тэгэхдээ өдөр гариг, зүг чиг заалгадаг байжээ.

7-р сар. 3, 2018, 7:40 p.m.

Бусад мэдээ