​МУУ ЭХНЭРИЙН ШИНЖ

Эцэг, эх лүгээ зөрчин хэрэлдэгч

Эр нөхрөө хачлан муулагч,

Үс гэзэг үл янзлагч,

Үр хүүхдээ эс сургагч,

Үйл оёхыг үл мэдэгч,

Эрт унтаж, орой босогч,

Гийчин зочинд эвгүй аашилж,

Аяга шаазингаа хаялан хангинуулж,

Ач үрээ шалтгаацан өдөж загнан,

Авир төрх нь чөтгөр мэт,

Асар их ууртай эхнэр,

Сайн муу хүн лүгээ дэмийн эсэргүүцэгч,

Салгах ховын үрийг цацаж,

Саваагүй дэмий хэрэлдэн чалчигч

Самуун явдалтай эхнэр

Үс бие нь зараа мэт

Өгүүлэх үг нь ууль мэт

Айх ичихийг үл мэдэн

Угаах арчихаа залхууран мартаад

Халтардан бохирдсон

Уг гар нь хөглөрсөн

Ажиггүй шалиг үг хэлэлцэн

Аливаа самуун садар явдалт

Эхнэр хүн муухай

7-р сар. 3, 2018, 7:42 p.m.

Бусад мэдээ