Zanshil

Е

​ЕСӨН ЭРДЭНИЙН АНАГААХ ЧАДАЛ

Номин. Энэ эрдэнэ гурван янз. Хар, хөх, цагаан судалтай, огторгуйн хөх туяат мэт өнгөтэй бол маш үнэтэй чухал эрдэнэ гэнэ.

Алтан судалтай хөх номин ховор хийгээд дээд сайн нь юм. Цайвар хөх өнгөтэй цагаан толботой байдаг. Элдэв хорын болоод шар усны өвчин, хулгана ярыг арилгана.

Оюу. Энэтхэгчүүд дөрвөн янз оюу байдаг гэдэг. Өнгө хөх, цагаан судал нь их гэрэлтэй. Тогосны өдөн дээр өчүүхэн тоос цугларсан адил хар хөх өнгөтэй, өнгө нь хөх шар амсартайг сайнд тооцдог.

Анагаах чадал нь хордлого болох элэгний халуун өвчинд тустай.

Сувд. Амьтны гаралтай хамгийн дээд чанарынх нь улаан сувд. Бөөрөнхий хэлбэртэй, цагаан судалтайг заан сувд гэнэ. Ва-лү сувд нь хөх судалтсан буурцгийн дайтай. Энэтхэгийн урд зүгийн ой модны навчинд хурын ус тогтсоноос ургадаг.

Аром-ба сувд нь ногоон өнгөтэй, буурцгийн чинээ, Сар-ва сувд нь нойтон сэмбэрүүний өнгөтэй.

Ши-Самага сувд. Шаравтар өнгөтэй, хэмжээ харилцан адилгүй. Далайн хясаанаас гардаг. Хясаатай төстэй, хорхойн ходоодноос гардаг сувдч бий гэнэ.

Эдгээр сувдын анагаах чадал нь толгойн яс бэртэж, тархи цуврах болон элдэв хорын өвчинд тустай.

Шүр. Хүйгээрээ амьдардаг, далай тэнгисийн ёроолын ургамал хэлбэрт суумал амьтан. Шүр гурван язгууртай. Үзүүрийг нь улаан, ёзоорын хэсгийг цагаан, эсвэл хар шүр гэж ангилна. Эмэнд зөвхөн улаан шүрийг хэрэглэнэ.