×

МОНГОЛ ЁС ЗАНШИЛ

И

​ИХСИЙГ ОРШООХ ЁС

Хойтох нь цөглөж» ихс унахад эх барьсан хүн ихс оршоох ёсыг гүйцэтгэдэг. Эхэд нь хүүхэд төрөнгүүт«ихс төддөггүй» гэж монгол үнээний түүхий, бүлээн сүү юм уу, хужиртай бүлээн ус балгуулдаг байжээ. Түүнчлэн «биений сойлт сайн болдог» гэж бүлээтгэсэн шар тос уулгадаг байжээ. Энэ бүхэн ихс саадгүй унахад хэрэгтэй гэдэг.

Хүүхэд төрсөн (унасан) газарт арц уугиулж, тэнд ихсийг оршоож байв. Ихсийг хур үнсэнд юм уу, эсвэл ихс оршооно гэж гараад үнсэндээ булах, ихс дээр тариа будаа «үйлийн үр» гэж цацаад жингэрт хаяж өгдөг заншилч бий. Зарим нутагт хүүхэд төрснөөс хойш гурав хоноод ихсийг оршоодог байв. Тэгэхдээ өдөр гариг, зүг чиг заалгадаг байжээ.

​ИВЭЭЛ БА ХАРШ ЖИЛИЙН УЧИР

Монголчууд эрт дээр цагаас хүний үйл амьдралд өдөр тутам тогтмол тохиолддог эерэг, сөрөг нөлөө үйлдлийг үзүүлдэг зарим хэмнэлийг 12 жил ба од гаригийн холбоогоор үздэг заншилтай байлаа. Үүнд:

  • Хулгана жилтний
  • Үхэр жилтний
  • Бар жилтний
  • Туулай жилтний
  • Луу жилтний
  • Могой жилтний
  • Морь жилтний
  • Хонь жилтний
  • Бич жилтний
  • Тахиа жилтний
  • Нохой жилтний
  • Гахай жилтний

Сүлд гариг Лхагва , амин гариг нь Мягмар , үхэх гариг нь Бямба, сүлд од нь Бурваасад (суулга) амин одон Ардир (хэрцгий охин) тотгор од нь удираабадраа (могой хүлэгч), үхэх од нь данисда (тооно). Ивээл жил нь луу, бич харш жил нь морь.

Сүлд гараг нь баямба амин гариг нь лхагва, үхэх гараг нь пүрэв, сүлд од нь анурад (гарал) амин од нь зэдра (тэргүүн дагуул) тотгор од нь Браний (гоё хүүхэн) , үхэх од нь Маргашир (гөрөөсөн толгойг) Ивээл жил нь могой, тахиа, харш жил нь хонь.

Сүлд гариг нь Пүрэв, амин гариг нь Бямба , үхэх гариг нь Баасан, сүлд од нь Маргашир (гөрөөсөн толгойт) амин од нь ривади (дэлгэрүүлэгч) тотгор од нь Зэдра (тэргүүн дагуул) , Ивээл жил нь морь , нохой , харш жил нь бич.

Сүлд гариг нь Пүрэв амин гариг нь Бямба, үхэх гариг нь Баасан сүлд од нь Бурваабэл (бага морь) , амин од нь Ривади (дэлгэрүүлэгч) тотгор од нь удираабадраабал (могой хүлэгч) , үхэх од нь зэсда (хонгорцог) . Ивээл жил нь гахай, хонь харш жил нь тахиа.

Сүлд гариг нь Ням амин гариг ньЛхагва, үхэх гариг нь Баасан, сүлд од нь Хирдэг (6 эхтэй хүү) амин од нь Садибис (чөдөр), тотгор од нь Бүс (найрагт эх) , үхэл од нь Бухваабал (бага морь), Ивээл жил нь бич, хулгана, харш жил нь нохой.

Сүлд гариг нь Мягмар , амин гариг нь Баасан , үхэх гариг нь Лхагва, сүлд од нь Хасда (түүнчин) , амин од нь Удирабэл (харцага) тотгор од нь Бүс (найрагт эх), үхэход нь Ардир (хэрцгий охин) , Ивээл жил нь тахиа, үхэр харш жил нь гахай

Сүлд гариг нь Мягмар , амин гариг нь Баасан, үхэх гариг нь Лхагва, сүлд од нь Анурад (гарал) амин од нь Удирабэл (харцага) тотгор од нь Бурваасад (суулга) үхэх од нь Ривади (дэлгэрүүлэгч) Ивээл жил нь бар, нохой , харш жил нь хулгана.

Сүлд гариг нь Баасан амин гариг нь Даваа, үхэх гариг нь Пүрэв сүлд од нь Бүс (найрагт эх ), амин од нь Ашовани (шийдэм), тотгор од нь Бурваасад (суулга) , үхэх од нь Ривади (дэлгэрүүлэгч) , Ивээл жил нь гахай , туулай , харш жил нь үхэр.

Сүлд гариг нь Баасан амин гариг нь Пүрэв үхэх гариг нь Мягмар , сүлд од нь Бүс (найртагт эх) , амин од нь Ашовани (шийдэм), тотгор од нь Бурваасад (суулга), үхэх од нь Ривади (дэлгэрүүлэгч), Ивээл жил нь гахай, туулай харш жил нь үхэр.

Сүлд гариг нь Баасан амин гариг нь Пүрэв, үхэх гариг нь Мягмар, сүлд од нь Зэдра (тэргүүн дагуул), амин од нь Бурнавас (өглөгт охин) тотгор од нь Хирдэг(6 эхтэй хүү) үхэх од нь Садибис (чөдөр). Ивээл жил нь могой, үхэр харш жил нь туулай.

Сүлд гариг нь Даваа амин гариг нь Лхагва, үхэх гариг нь Пүрэв, сүлд од нь Аслис (үнэг), амин од нь Ривади (дэлгэрүүлэгч) тотгор од нь Бураабэл (бага морь) , үхэх од нь Удирабэл (харцага). Ивээл жил нь бар, морь , харш жил нь луу.

Сүлд гариг нь Лхагва, амин гари

г нь Мягмар , үхэх гариг нь Бямба сүлд од нь Браний (гоё хүүхэн) амин од нь Бүс (найрагт эх) тотгор од нь Удураабадраа (могой хүлэгч), үхэх од нь Удирабэл (харцага).Ивээл жил нь туулай, хонь , харш жил нь могой.

Жич: Эдгээр од, гариг, жил нь эзэндээ эерэг , сөрөг нөлөө үйлдлийг үзүүлдэг.

Сүлд гаригт үйлд бүхэн хялбар бүтнэ.Амин гаригт нь буянтай сайн, үхэх гаригт аливаа үйл бүтэмжгүй, сэрэмжилт явах хэрэгтэй.

Сүлд, амин , эрхтэн одтой өдөр үйл бүхэнд бүтэлтэй сайн тотгор , шимнус, үхэх одтой өдөр үйл бүхэнд тааруухан муу байдаг.

Ивээл жил, сар, өдөр, цаг бүх үйл бүтэмжтэй сайн бөгөөд ивээл жилтэй хүмүүс гэр бүл бололцох, их үйлийг хамтран бүтээхэд өлзийтэй сайн. Харш жил, сар, өдөр, цаг аливаа үйл бүтэмж муутай бөгөөд харш жилтэй хүмүүс гэр бүл бололцох хийгээд, элдэв үйл хэргийг хамтран хийхээс болгоомжил, хүүхэд эхээс мэндлэхийн үед сүлд одтойгоо учирвал (төрсөн өдрийн од нь сүлд од бол) урт насална. Эрхтэн одтойгоо учирвал буянтай сайн. Харин үхэх одтойгоо учирвал нас ахархан гэж үздэг. Энэ мэт био хэмнэлүүд хүний бие махбодод явагдаж эерэг ба сөрөг нөлөө үзүүлж байгаа нь үнэн билээ. Хүний био хэмнэл ба од гаригийн хэмнэлийг харьцуулан судлах ухааныг одон гаригийн хэмнэлийг харьцуулан судлах ухааныг содон зурхай гэдэг. (Хуанлигаас)