×

МОНГОЛ ЁС ЗАНШИЛ

С

​СҮЙ ТАВИХ ЁС

Төв баруун нутгийн халхчуудын дунд гол төлөв сүйг бод малаар (5, 7, 9 гэх мэт сондгой тоотой)хүргэх ба сүйны хэмжээг хүүхэн тал тогтооэ төдөн бодын сүй авна гэж шийддэг байжээ.Сүй бэлэг бол гэрлэлтийн баталгаа боловч хүүхнийг авгай болгон засахад зориулан нэмэрлэх өртөг бөгөөд охины тал, юу л авна гэнэ тэр ёсоор өгдөг байжээ. Сүй бэлгийн хэмжээ, утга санаа нь тухайн айлын хөрөнгө чинээний байдлаас голчлон шалтгаалах бөгөөд 25 хонь, 2 адуу, 5 тэмээ дунджаар өгдөг, ядуувтар нь 2 хонь 1 тэмээ өгдөг байв. Халуун хошоотой малыг хүйтэн хошуутай мал дагуулж өгдөг учраас сүйний мал халзан цагаан хонь буюу зөв зүстэй морины тухай ихэвчлэн ярьдаг ажээ. Сүй бэлэгт ногт морь, эвийг нийлүүлэгч цавуу, сэвийг дарагч хуурай , гал бадруулах хэт зэргийг бэлэг болгон оруулж хүүхний эцэг барьдаг ёстой байв. Шар цавуугаар нааж, шалзан хадаасаар хаднаа гэж хүүхнийг өөрийн болгож бэхлэх утга агуулга бүхий заншил бөгөөд халуун хошуутай халзан цагаан хонь, цайвар зүсмийн мориорцавуу хадаг тавьдаг байжээ. Сүй бэлэг хүргэх ёс хариу авсны дараа гүйцэтгэнэ. Зарим нутагт худ хүргэх ч гэж яригддаг. Энэ нь худ ургийн холбоо тогтоож, хүүхнийг өөрийн талын хүн болгож буй зан үйл билээ. Сүй тависны дараа хүүхэн том таван мөнгөн товруутай толгой хөлний жинтүү бүхий нүүртэй модон ор , эсгий хөшиг , хүүхний өмсгөл, зүүтгэл сүйх толгойндаруулга үсний хавчаарууд , үсний гэ, гуу мөнгөн бэл зэргийг заавал бэлтгэнэ. Сүйний гол нь авгай хүний эдэлж хэрэглэх зүйлд зориулагдаж байв. Тэрчлэн бүсгүй хүний засалд зориулж мал мөнгө хөнжлийн арьс , орны ширдэгний эсгий зэргээр худ хүргэнэ гэдэг байжээ. Энэ үеэс хойш худ ургийн холбоо тогтоож, хүү тал гэр бэлтгэж, хүүхэн тал авгай хүний хэрэглэл болон гэрийн доторхийг төхөөрч мөн харилцан хамтарч оролцох ч зүйл бас байх ажээ. Үүгээр хоёр хүний хэргийг хорин хүн баталж хэлэлцдэг учиртай болно.

​САР ШИНИЙГ ЖИНХЛЭХ НЭГЭН ЁС

Эрт цагт Монголчууд гарч байгаа шинэ жилийн цагаан сарын шинийн нэгний өдрийн эзэлсэн гариг, од, өнгө мөнгө, махбодь, мөн тэр өдөр өглөөнөөс орой хүртэл тэнгэрийн өөрчлөлтийг сайтар ажиглан мэдэж, ирж байгаа он жилийг шинжлэн дүгнэдэг ёс заншилтай байжээ. Үүний нэг нь халхын төв нутаг. Их хүрээ буюу Төв аймгийн нутгаар сар шинийг «үнээ, хөлөг, боов» тоолж тэр жилийн өгөөж өнгө явцыг шинжлэн дүгнэх малчин ардын эртний нэгэн ёс байжээ.

Энэ ёсыг одоо бараг мэдэх хүнгүй болж мартагдахад хүрч байна. Энэ тоолох ёсыг өгүүлбэл:

Монгол зурхайн 12 жилээс морь, үхэрь мич, тахиаь гахай тавыг авч тэдний аль нэг шинийн нэгэнд таарсан амьтнаас эхэлж тоолж шинэ жилийн өнгө байдлыг шинжлэн дүгнэнэ. Тэгэхдээ морийг «хөлөг» үхрийг «үнээ», мичийг «цэрэг», тахиаг «шин будаа», гахайг «боов» гэж нэрлэн тоолно. Тэгээд жилийн байдал ямар ч бай гарч байгаа шинэ жилийн засал бэлэгдэл болгож билүүлэх орой шагайгаар алаг мэлхий засаж өрөөд шоог нь шөнө хаалганы тотгон дээр тавьж хоноод өглөө шинэлсний дараа өрх гэрийн эзэн малгайгаа өмсөж эхлэн шоо хаяжмэлхийгээ нар зөв тойрон сууж эвдэж тоглоно. Энэ бол Чингич хааны үеийн монгол малчны цагаан сарын улумжлалт ёс заншил ажээ.

​СЭЖИМ ӨРГӨХ ЁС

Архитай холбоотой нэг заншил бол сэржим өргөх ёс юм. Түүнийг ядам хуруугаар гурван удаа өргөдөг. Гурван удаа өргөдөгийн учир нь хөх тэнгэр амгалан байг, хөрс дэлхий амгалан байг, хүн зон амгалан байг гэсэн утгатай.

Ядам хуруугаар өргөдөг ямар учиртай юм гэхлээр тэр нь гарын таван хуруу дотроос болох болохгүй юманд хүрдэггүй хамгийн цэвэр юм. Яагаад ядам гэж нэрлэдэг юм гэвэл:

Монголын нөлөө бүхий том ноёдыг манжийн хаан урьжээ. Урихдаа Чингисийн удмын дээд ноёдыг устгая нэсэн далд санаатай байсан юмсанж. Том хүлээн авалт хийж бүгдэнд нь эрдэнийн хаш хундагатай архи барьжээ. Тэр нь бүгд хортой байж. Сэжэг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй удаан үйлчилгээтэй, янз бүрээр найруулсан байсныг Ядам түшмэл мэдэнгүүтээ:

Дээдсийг дагаж ирснийх юу билэ, би нэг хүртчихье гээд хундгаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд л хуруу нь хувхай цайж мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ.

Ингэж монголын ноёдыг аварсан Ялам түшмэлийн нэрээр нэрлэсэн юм гэдэг домог яриа байдаг.