Zanshil

Х

​ХҮҮХДИЙН АМ ГЭМТЭХЭД

Урьд цагт хүүхдийн ам гэмтэхэд голдуу хүйгээр нь домнодог. Мөн нагац нарын унаж явсан морины халуун амгайг тотгоор оруулж домнодог байв. Тэгж домнохдоо

— Эхэн домЭхэн дом! Эхэн дом! Хэзээ морины хазаараар домнуулж байлаа гэж хэдэнтээ шившин үгэлдэг заншилтай. Зарим нутагт төмөр улайтгаж баганаа цоргиод утаагаар хүүхдээ утаж домнодог ёс ч бий. Нохой засаад халуун төмсгөөр нь домнодог ёс байв.

Бас бурхан багшийн зурмал зургийг аманд нь гурав хүргэж домнодог заншил ч байдаг. Одоо цагт зөгийн балаар эмчилж байгаа юм.

​ХҮҮХДИЙН УГААЛГА

Хүүхэд төрөхөд гурав буюу долоо хоносны дара “Хүүхдийн угаалга” хэмээх ёслол хийдэг. Уг ёслол нь голцуу өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд “авсан эх”-ийг хүндэтгэн урьж, хамгийн хүндэт зочин болгож гэрийн хойморт залж, төрсөн эхэд зориулсан шөлний хонины ууцыг өмнө ньтавьж хүндэтгэдэг. Хүүхдийн «авсан эх» угаалганд ирэхдээ гурван бүстэй нэхин өлгий хүүхдэд бэлэглээд хүүхэд угаах зан үйлийг удирдана. Хүүхдийг эхлээд хар цайгаар угаагаад, махны шөлөнд боож авсан эх нь угаана, төрүүлсэн эх нь энэ бүх зүйлийг бэлдэж өгнө.

Хуүхдээ угааж дуусаад авсан эх авчирсан нэхийдээ боогоод шинэ хүнд нэр өгнө. Угаалганд лам залсан бол «сан тавиулж» түүнээс нэр хүсэх ч ёс байдаг.

Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмөгийг «хүүхдийн хувь» гэж тавиад сүүлд нь төрүүлсэн эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмөгийг ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг ёстой байв. Угаалгын зоогонд «хурим» гэж нэрлэгдсэн зоог ордог. Будаа агшааж өрөм тос аарц хольж “хүүхэд угаасны хурим” гэж цугларсан олон иддэг ёсгой байна. Угаалганд ирсэн хүмуүс «Адууны хүн үү, тогооны хүн үү?» гэж хүүхдийн хүйсийг асууж авчирсан бэлгээ барина. Хүүхдэд өөрсдийн урласан цамц, тоглоом бэлэглэдэг. Үүний зэрэгцээ хүүхэд нь «тогтдоггүй», «энхрий хүүхэдтэй» айл сахиж дагаж ирсэн элдэв цээр хорионы ёс горим байжээ. Жишээ нь: хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд эр хүн «боож авах» эцэг нь хүйг нь хад чулуун дээр тавиад “хутгаар дарж” эх барьж авах, хүүхдээ төрмөгц нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийн нь дээлийн баруун ханцуйд боож авах илүү гэр, майхан зэрэг тусгай онцолсон оромж барьж төрүүлэх, хүүхдээ боож ширмэн тогоонд “хөмөрчавах, гүзээнд хийж авах, мөн хэд хоногоор айлд байлгах, төрсний дараа сараар ч хөл хорих зэрэг олон цээр хорио, дом байжээ.

​ХҮҮХДЭД ЦЭЭРЛЭХ ЗУРГААН ЗҮЙЛ
  • Гашуунаар бүү тэтгэ
  • Амттанаар бүү цатга
  • Өнгөнд бүү шунуул
  • Тансагт бүү умбуул
  • Улайг бүү үзүүл
  • Нойронд бүү автуул

Гэсэн захиас сэтгэлд сийлж, ухаанаа урлаж орхисон байна. Монгол айлд монгол хүн ийм л жаяг ёсыг сахин амьдарч, хийж, бүтээж, төгс нөгчиж зуун зууныг туулжээ.

​ХҮҮХДИЙН ҮС (ДААХЬ) АВАХ ЁС

Эрэгтэй хүүхдийг гурав, тавтайд нь, эмэгтэй хүүхдийг хоёр, дөрөвтэйд нь даахь (өрөвлөг)-ийг үргээнэ. Хүүхэд мэдээ орж өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үед нь өрөвлөгийг үргээдэг байна. Энэ болтол хүүхэл задгай үстэй явах буюу өрөвлөгий нь дээш нь босгож угаар нь уяж болно. Боломжтой аятай нэг сайн өдрийг сонгоод өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, нзйз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өрөөд, хүүгээ гоё хувцаслан ширээний тэргүүнд суулган уг ёслолыг гүйцэтгэнэ. Идээний зүйл нь уламжлалт буюу орчин үеийн алин ч байж болох бөгөөд заавал байх зүйл нь цагаалга хэмээх үзэмтэй аарцтай (сүүтэй) будаа болно. Энэ цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч будаалдаг ёстой билээ. Найрын ширээний эхэн талд буюу баруун хойно хүүгийй ивээл гэгдэх тэр айлын хамгийн хүндтэй хүн сууж байна. Найрын ахлаач — За, одоо хүүгийнхээ даахийг үргээе гэнэ. Хүү босно. Нөгөөх хүн хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч, дараа нь хадагтай хайчаар хяргана. Нэгэн бол машиндаа хадаг уясан ч болно. Ингээд хүүгийн үсийг хайчилсны дараа сэвий нь хадагны нэг үзүүрт зангидаад, хүүхдийг зочдын урдуур өнгөрөөхөд, тохиолдогчид хайчаар үснээс нь үргээн хадганд нь нэмж боогоод «Урт насалж удаан жарга», «Урт настай удаан жаргалтай аавдаа ачтай ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай» гэж ерөөн, бэлгийн зүйл өгнө. Лам болгох хүүхдийн даахийг бүгдийг авдаг ёстой. Бэлэглэх зүйл нь тоглоом, харандаа бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, ил захидал, чихэр боов мөнгө төгрөг өгч болно. Мөн мал амлана. Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно.

​ХУУЧНЫ ОРШУУЛАХ ЁС

Хуучны уламжлалт оршуулгынзаншил нь хаад ноёд, хутагт хувилгаад, бөө чойжинг оршуулах тусгай зан үйл эгэл ардыг хөдөөлүүлэх ёслолоос бүрдэж байлаа. Дээрх элдэв анги бүлгийн хүмүүсийг ёслох ёслогоо нь баян хоосон, эрх ямбаны байдлаар ихээхэн ялгаатай байсан боловч нийтдээ түгээмэл монголын нэгэн заншилтай байв. Хуучны оршуулгын ёс нь булшлан оршуулах, хайлж чандарлах, хатааж занданшуулах, хээр гээгдүүлэн оршуулах гэсэн үндсэн дөрвөн янз баисны дээр хээр ил задгай оршуулах нь хам- гийн түгээмэл байв. Иймд түүний тухай дор дурьдъя:

Урьд хүн нас барахад тэр даруйд нь биед нь гар хүрэлгүй гэртэх юмыг зайлуулаад эмэгтэй бол гэрийнхээ зүүнтэй, эрэгтэй бол баруунтай нь хэвтүүлэн баруун гарын эрхий хуруугаар хамрын нүхийг даруулан сарвуугдэрлүүлж, зүүн гарыг биеийг дагуулан сунгаж тавиад, зүүн хөлийг өвдгөөр бага зэрэг нугас хийлгэн, баруун хөлнийг жийлгэн хажуугаар нь хэвтүүлнэ. Энэ нь хэвтэж байгаа арсланы шинжийг оршуулж байгаа хэрэг гэдэг. Ингээд гэрийн өрхийг битүүлэн, үүдийг дарж хүлээд лам зочийг залж лүйжин тавиулна. Энэ үеэс шарилын нутгийг үзүүлж газрыг сонгоод хадаг дэвсэн газар гуйж нутаг аваад талийгаачийг оршуулахад бэлтгэнэ. Эгэл хүнийг голчлон гурав хоног, аав ээжийг долоохоног,хутагт хувилгаадыг 21 хонуулж хөдөөлүүлдэг. Хаад ноёдыг бол тусгай шарилын газар бунхан байгуулан нутаглуулна. Ихэс лам нарыг хатааж занданшуулах буюу хайлж чандарлаад суварга цутгаж бунхалдаг. Бөө удганыг хээр уулнаа онгоньг асар барьж хэц хэнгэрэгтэй нь хамт хөдөөлүүлдэг. Эгэл хүнийг ил задгай тавина. Тэхдээ түүнийг хөдөөлүүлэх цаг хугацаа гүйцэтгэх ёслолыг ламын зааснаар алтан сав нээлгэсний дагуу ёсчлон гүйцэтгэдэг. Шарилыг гаргахдаа голчлон зөөлөн гариг гэгдэх даваа, лхагва, баасан гаригт хөдөөлүүлнэ. Чингэхдээ шарилыг агуулсан гэрийг зайлуулан ачих тэмээг гэрийн буйранд оруулан голомтон дагуу хэвтүүлээд, яс барих хүн малгайг буруу харуулж өмсөн, хормойг хоёр тийш яран хавчуулаад ханцуйг шамлан ирж бурхан болоочийг савлан ачаан дээр тавина. Ингээд ачааг бэхэлжшарил хөдлөхөд гэрийн улс тавагтай идээ, домботой цай, жадамба судраар даллан хоцордог. Үүнийг хишиг буянаа тогтоож байна гэж үздэг. Хүүрийг есөн цагаан морьтой хүн хөтлөн одох бөгөөд түүнд талийгаачийн ойрын төрөл болон зоч хүн явдаг. Энэхүү хар ачаа явснаас оршуулгын газар ирэхэд лам газрыг оронг эврээр зурж, мөн зурхай ёсоор тооцоолон сум хатгаад хүүрийг буулган эр цагаан чулуу дэрлүүлж сүүжин дор нь эсгий хөдөс дэвсэн хүнээ тавьж дөрвөн зүгт нь мод босгон маань хатгана.Мөн номын хөнжлөөр бүтээх нь буй. Бас зүг зүгт нь суварганы зураг хатгах нь чбий. Энэ нь алив муу аюулыг тонилгон сэргийлж байгаа хэрэг аж.Энэ үеэс лам ном уншиж даллага аван идээ будаа, цацан дэвжид лусыг баярлуулна. Ийнхүү талийгаачийг нутаглуулсны дараа оршуулсан улс эргэж харалгүй гэрийн зүг одно. Хүүрийн зүг харахыг нүгэл гэнэ. Ингээд тэдний замд том хар шувуу тас мэт тохиолдвол сайн гэнэ. Хүүхэд тохиолдвол үлдэгсэд нь өнөр өтгөн явна гэнэ. Ташуур уурга олдвол адуу малтан баян явнахэмээнэ. Иймээс алив олсон зүйлээ бэлэг зохиож сэтгэлээ цагаатгана. Хүн хөдөөлүүлсэн улсыг ирэхэд гэрт хоцорсон хүмүүс гэрээ шинэтгэн бариад ширдэг дэвсгэрээ дэвсэн цагаалга будаалга бэлтгэсэн байна. Улсыг ирэх зүг ариутгах хоёр утаа уугуулсан байх бөгөөд түүний хоорондуур хүмүусийг оруулж ариулаад, хүүрийн зүг нүүрийг хандуулан хар рашаанаар гэрийн зүг харж цагаа рашаанаар угаагаад арц хүжээр утан гэрт орж цай унд болно. Энэ үед лам ном уншиж даллага авна. Тус ёслол төгссөннй хойно дахин гэрээ буулгаж 2-3 дахин нүүх ёстой бөгөөд ингэхийг хар нүүдэл буюу товшиж нүүх гэнэ. Энэ нь талийгаачийн сүнснээс зугатаж байгаа хэрэг аж. Гашуу тайлахад оролцогсдод буян амлаж утас зүү өгдөг. Үунээс хойш дөчин есөн хоногийн дотор ивээгч бурхныг нь бүтээлгэн, ном уншуулж буян чуулган хураана. Хэрвээ үхсэн хүний сүнс нь хэн нэгэн хүнд хоргодсон гэх бол тусгай ариулга засал хийж өгдөг. Мөн ойрын ах дүү нар нь үс самнах, гоёж гоодохыг хорин хоног цээрлэхийн дээр дөчин ссөн хоног нь амьтан алахыг тэвчинэ. Үхсэний хойноос уншуулах гол ном нь магтаал ерөөл гүнрэг зэрэг олон номууд байдаг. Тэдгээрийн аль нэгнйг уншуулж буян үйлдэнэ. Дээрхээс үзвэл хуучны монголын оршуулгын заншилд эртний Монголын бөөгийн зан үйлийн зарим нэгэн уламжлал байх авч буддын ёсны шарын шашны түвд маягийн уламжлал ихээхэн хүчтэй дэлгэрсэн байжээ. Тэгэвч Монголын умарт нутаг тухайлбал, дархад буриадын газраар бөөгийн ёс нилээд харьцангуй хүчтэй төв Монголын нутгаар түвд маягийн ил задгай оршуулах зан үйл зонхилдогбайжээ. Энэ зан үйлд шашны нөлөө ихэд хүчтэй туссан байв. Тиймээс хүн оршуулах зан үйлийг лам нар голлон гүйцэтгэж байв. Жишээлбэл: хүнд тохиолдсон зовлон бэрхшээлийг мэргэд мэргэлэн зааж, түүний заасныг гүрэмч нар засал хийж ёслоод нөхцөгсөдийн зочин нар тонилгон үйлдэж байв. Харин ихэс хаадыг оршуулахад олон хоногийн уй гашуу хийн цэнгэл хорьж малгайныхаа отго жинсэнд бэлбэсрэлийн тэмдэг хадан эмгэнэж байв. Мөн хаад ноёдын шарилын газар бунх хешөө босгон үсэг дурсгал бичин таш босгох нь байв. Лам хуврагийн шарилыг хайлсныг нутаг орны нь дээгүүр цацах буюу суврага шүтээн болгон тахиж, хатааж занданшуулсныг жанчилж шүтээн хийж байв. Тэрхүү ихэс язгууртныг нас барахад мөргөлийн ном уншиж хурал хурах, хэнгэрэг цан хуур хөгжим хэрэглэн маань Хөгжөөн шарилын газар нь цогцосыг оршуулдаг байсан байна.. Энэчлэн хуучны оршуулгын зан үйл нь ихэс дээдэс эгэл ардын гэсэн ангийн ялгавар бүхийн дээр шашны зан үйл онцгойлон голлосон зоч лам нарын эрхлэн нутаг усныхаа хүмүүсийг цуглуулж найр хийдэг үед аливаа халдварт өвчнөөр нас барсан буюу цаазлуулсан хүнийг ёслон оршуулж байсангүй.

​ХҮН НАС БАРСНЫ ДАРААХЬ ЗАНШИЛ


Хүн нас барсны дараа нүдийг аниулж, цогцсыг дан банзан дээр цэвэрхэн даавуу дэвсэн, биеийг шулуухан засаж, хоёр гарыг хэвлий дээр нь тавиад нүүрийг хадгаар бүтээж, цогцсыг цагаан даавуугаар бүтээнэ. Бүтээхийн өмнө үс, хумсыг авч арц болон үнэртэнг цацна. Гэрийн доторхи эд хогшлыг зайчилж, аль болох сэрүүн болгоно. Талийгаачийн хоол хүнс болгон зул өргөж, өрхийн оосрыг нар буруу тойруулж буруу талын хадавчнаас даруулан уяж, эсгий үудийг гэр дээр сунган хаядаг ёстой. Тиймч учраас үүд сунган хаях өрхний оосрыг буруу тойруулахыг нүгэл хэмээн цээрлэдэг.

Талийгаачийн хувцас хунарыг ариутган гадаа гаргах, захыг түр гэр үү харуулж тавьдаг ёс бий.

Шарил хөдөөлүүлэхийн өмнө бүх бэлтгэлийг хийнэ. Юуны өмнө «Алтан сав» нээлгэх буюу шинжээ нээлгэх хүнд хадаг барьж ямар жилтэй хүн эхлэн гар хүрэх, хөдөөлүүлэхэд эхлэн аль зүгт, хэдэн цагт гарч аль зүгээс ирэх хайрцаганд ямар эд зүйл хийх, шарилд ямар хувцас өмсгөх буюу юугаар ороох, ямар ёс заншил буян уйлдэх, талийгаачийн сүнс эргэж хаана, юу болж төрөх зэргийг тогтоон тэр ёсыг гүйцэтгэх ёстой. Хэрэв талийгаач эд юмандаа хоргодсон бол тэр зүйлийг нь хайрцганд нь хийх, эсвэл буян үйлдүүлж сүм хийдэд өргөнө. Энэ нь шашны зан үйл боловч шинжлэх ухааны эсрэг зүйл биш ээ, Шарилыг 3-7 хонуулна. Ихэнхдээ настай хүнийг 7 хонуулдаг бөгөөд энэ хугацаанд шарилын дэргэд чанга ярих, юм нурааж дуу чимээ гаргах, хоорондоо эөрж хэрүүл хийхийг хатуу хориглоно.

Талийгаачийг оршуулахдаа эхлэн гар хүрэх хүн буюу яс барих ёстой хүн эхэлж гар хүрсний дараа бусад хүн гар хүрнэ. Яс барих хүн малгайгаа буруу харуулж өмсөх 6а ханцуйгаа дотогш нь чихэх, захаа дотогш нугалах зэрэг зан үйлийг гүйцэтгэдэг ёс байжээ. Манай эртний ёсонд шарилыг ил хөдөөлүүлдэг байсан бөгөөд баруун зүг харуулж цагаан чулуу дэрлуүлдэг байлаа

​ХУРИМЫН ЁС

Шинэ айл үүсгэж гэрлэх нь хүний амьдрал дахь хамгийн эрхэм үйл явдал юм. Хуримын ёс нь хүн төрөлхтний ёслол төгөлдөр баяр цэнгэл юм. Гэрлэлтийн ёс нь эрх тэгш залуусын халуун хайр, нөхөрлөл, нэгэн үзүүрт сэтгэлээр барилцсан чөлөөт холбоо юм. Энэхүү эрхэм барилдлагааны үндэс нь хүний сэтгэл хүндлэлийн учраар бүтдэг харилцан дурлах, хайрлан хүндлэх өндөр ёс суртахууны харилцаа болж, тэр нь гэрлэх зан үйлд тусгалаа олжээ. Хуримын ёс нь хуримлах орчин, хуримлагч олны онцлогоос болж бага сага ялгаа бүхийболовч нийтлэг нэгэн ёс горимд хамрагдаж байна.

ХУРИМЫН НАЙРЫН ЕС

Бэр буулгах хуримлах ёслолыг ардын заншил, орчин үеийн бололцоог харгалзан 13 юмуу 18 цагаас эхлэх нь зүйтэй. Хуримчин олон гэрт орох сацуу шинэ айлын гал голомт үүсгэх ёслол болно. Хоёр залууг галын дэргэд очиход ахлаачаас

Халуун галыг эгүүтгэн<

Хал ургийн үндэс болсон

Ханат гэрээ ёслодог нь

Хамаг монголын жам аа! гэхэд ззлуус гал асаана. Дараа нь

Ураг садан барилдаж

Уньт гэрийг үүсгэхэд

Уран гоо бүсгүй нь

Утаагүй улаан галаа түлж

Уургүй улаан цайгаа чанадаг нь Улс монголын ёсоо!

гэхэд хүүхэн тогоонд цай үйж сүлнэ.Ингээд цай буцлахад дээжий нь хүүд барих ба дараа нь хадмын ахмад настнаас эхлэн хүндийн эрэмбээр цай аягална. Удаа нь идээ барина. Үүнтэй залгуулан хундага өргөж болно. Хундаганы анхныхыг хүүгийн аав, хоёрдохыг хүүхний аав, гуравдахийг нь хамт олны төлөөлөгч өргөх нь зохимжтой. Үүннй дараа мах идээ болж хоол барина. Хоол, хоолны урьд тусгайлан бэлдсэн багалзуур, хүзүү, хойт шаант, өвчүү гургалдай зэргийг тавьсан махыг хургэн хүуд барина. Энэ үед хуримын ахлаач ёст махны үг хэлнэ. Ингээд хүү махнаас хөндөн хүүхэд хоёул ёст махнаас зочдод хувь түгээнэ. Хэрэв ууц тавьсан бол нэгэн эрхэм хүн ууц таллана. Ууц тавилгүй гагц ёст махаар зоогийн тэргүүн болгосон ч болно. Ингээд бусад хоол барина. Хуримын найрыг сөн ерөөх буюу дуугаар эхлэж дунд хирд нь хуримын ерөөл хэлэх ба дараа нь зочдоос залуу хосод бэлэг барьж эхэлнэ. Ингээд дуу хуур үргэлжилнэ. Хуримын найр нь тодорхой цагтаа дуусах ёстой учир хэтэрхий сунжруулах нь эвгүй. Учир нь хуримлагч залууст хуримын баясгаланг эдлэх цаг олгох хэрэгтэй юм. Хурим төгсгөхөд молрын үг хэлнэ. Мөн найрын цэг дууг дуулж болно. Хуримын найрыг нар шингэхээс өмнө дуусгадаг. Хуримын төгсгөлд хүүхнээ хүргэж ирсэн эхийг хүргэн үддэг ёстой. Үүнээ тэмдэглэхэд, хүүгийн хадам ээж хүүхнээсээ түрүүлэн эрт ирж шинэ айлын ор дэрийг засалцан гэрийн эд өлгийг янзалдаг. Тэгж ор дэр засахад хөнжил мя-лаах үг хэлж «Бум буян дэлгэрч, өрх өсөж, үр сад олонтой, Өнөр сайхан айл болтугай! хэмээн ерөөдөг, Ийнхүү хуримын ундсэн ёслогоо дуусна.

​ХИЙМОРЬ

Аливаа хүний хийморь найман жил босоо, уруугаа, гэдэргээ, түрүүлгээ ээлжилнэ. Монголчууд эртнээс хийморийн дарцгаа хийморь буусан өдрөө хийсгэдэг байжээ. Чингээд:

Даадар даадар шувуу

Далан дээрээ бичигтэй

Далай ламын шавь нар

Хэлэн дээрээ бичигтэй. Тэр юу вэ?

гэхэд Хийморь гэдэг байлаа. Хийморь гэдэг нь төвдөөр «Лүндаа» монголоор үгчилбэл
“салхин морь” гэсэн үг юм.

Хийморийг манай монголчууд ланз усэг бүхий ном тэргүүтний дээр мориор дүрсэлдэг бөгөөд морь болбоос гал махбодьтой. Морь цол гэж жин үдийг хэлмүй. Морь цол дор зүрх, нарийн гэдэс дэлгэрмүй, морь өдөр, цаг дор өвчин засахад эрхбиш эдгэх, нөхөр эрэх, нөхөртэй ханилахад ээлтэн сайн гэдэг боловч 24 улиралд харгалзуулсан 12 эзний өдрийн оноолт барилдлагыг бодолцох нь зүйтэй буюу. Хүний оайныг ханилж, хүлгийн сайныг унаж танимуй гэдэг билээ.

ХИШИГ ӨДӨР

Хот айлууд хонио нэгэн сүрэг болгон ээлжлэн өдөр өдрөөр хариулдаг. Олон хоньтон айл нь хоёр өдөр дараалан, цөөн хоньтой нь нэг өдрөө ээлжлэн хариулах журмыг хоорондоо зохицон тогтоодог. Энэ бол угтаа аман тохиролцоо юм.

Хонь харнулах ээлжийн өдрийг “Хишиг өдөр” гэдэг. Хонины хишигт явсан хүнд хонины хүний хувь гэж тусгай хоол унд өгдөг.

​ХАДАГ БАРИХ

Монголчуудын эдийн манлай болсон алив ёс баяр элдэв хүндэт бэлгэнд хэрэглэж заншсан нэгэн их эд нь хадаг юм. Хадган дээрх хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо харилцан адилгуй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх ахмад настан эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ.

Хадгийг барихдаа өгөх хүн рүүгээ хадгийнхаа амыг хандуулан хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж ба- рина. Цаад хун нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад аятай эвхэж хямгадах сстой. Хадгыг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийлүүлэн барих хадгийнхаа тухайд доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг нь:

«Цаглашгуй урт наст ариун хадаг»

«Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн» Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг

«Идээний дээж элгэн цагаан тараг Эдийн дээж ариун цагаан хадаг

ХАДАГ БАРЬЖ ЗОЛГОХ ЕС

Өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмуүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тииш харуулж хоср гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсаны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгож ч болно. Хадаг тавьж өгч байгаа хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаараа бүх хурууг нь бүтээчихэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж, алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

ХАДАГТАЙ ЗОЛГОХ ЕС

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо асар их хүндэтгэж байгаагааалэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг, ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулна, золгох уедээ унжиж буй хадгаа хуний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн таяь еврөөееэ юм уу, хажуунаасаа хадаг авазд хуруу- газ ороогосд эхэлбэл та яаралтай энэ хүн намайг ихэд хүндэтгэж байна даа гэж бодоорой.

​ХААД ДЭЭДСИЙГ ОРШУУЛАХ –

Хааныг насан эцэслэхэд түүний авсыг хийх хоёр хэсэг үнэрт модыг огтлон талийгаачийн биеийн хэмжээгээр ухаж тааруулдаг байв. Талийгаачийг авсанд хийхдээ үстэй дээл, үстэй малгай, гуьал өмсгөн бүсийг бүсэлнэ. Талийгаачийн хамт алтан сав суулга, аяга таваг, савх хийнэ. Энэ бүхнийг хийгээд дөрвөн алтан оосроор орооно. Шарил бүхий авсыг цагаан эсгий, хоргой торгоор орооно. Талийгаачийн хойлго өргөхөд зориулан өдөрт гурвантаа хонь гаргана. Нас эцэслэснээс хойш гурав дахь хоног дээр оршуулахаар товлосон газар руу умар зүгт гаргана. Шарилын өмнө шинэ дээл өмссөн бөө морь унаж , алтаар тоноглосоэ эмээлтэй хоргой торгон цулбууртай сул морь хөтөлнө. Оршуулах газарт ирж газрыг гүн ухаж авсыг хийнэ. Үүний дараа адуу малаар гишгүүлэн газрыг тэгшлэх буюу гарсан шороог өөр газарт зөөнө. Оршуулсан газрыг огт мэдэгдэхийн аргагүй болтол тэгшлэн засна. Талийгаачийн сүнсэнд өргөл болгон олон мал алах буюу онцгой тохиолдолд хүнээр ч тахил өргөдөг байжээ. Үүнийг цусан хойлго гэдэг. Мөн ихсийн шарил (онгон)-ыг бунхлан оргуулах ч бий. Чингэх бол гэр хэлбэрийн чулуун овоо босгож, түүнийхээ дотор зайчлан шарилыг байрлуулан битүүлдэг ажээ.

Түүнээс гадна дээдсийн цогцсыг хайлан (шатааж) чандрыг нь хийсгэх буюу цац дэлсэн (суварга цутган) гүнгэрваанд (жаазанд) хийн их суварган дотор залж тахигладаг байжээ. Заримдаа ихсийн цогцсыг хатаан занданшуулж хувцаслан шүтээн болгодог байв.

Үхсэн хаад ноёдыг оршуулахдаа эдэлж явсан эд хэрэгсэл, морь , мал, татвар эхнэр, зарцыг ч хамт булдаг хойллого гэдэг аймшигт ёс 15-16 зуун хүртэл байжээ. Гагцхүү 16 зууны эцсээр хойллого ёсыг хоригложээ.