Zanshil

Ц

​ЦАГААН САР

Цагаан сар бол Монголчуудын маш том баяр мөн. Билгийн улирлын тооллоор шинэ хуучин он солигдох шинийн нэгний өдрийг баяр ёслолоор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ нь хахир өвлийг давж, урин хавартай золгосны учир мөн нэг нас нэмсний баяр юм.

XIII зууны эхээр Тэмүжин тархай бутархай олон Монгол аймгийг нэгтгэн, Их монгол улсыг байгуулаад гуравдугаар жарны хөхөгчин үхэр жилийн өвлийн сүүл сарын эцэс, улаан барс жилийн хаврын тэргүүн сарын шинэ дээр хаан ширээнд суух ёслол болов. Тэр үеэр Их Монгол улсын нэгдсэн төрийг нээсэн баярыг шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард түмний нийтлэг ёсоор журамлан, цагаан сарыг намраас хаврын эхэнд албан ёсоор шилжүүлэн хамтатган тэмдэглэсэн байна. Ийнхүү улаан барс жил(1206 он) ээс эхлэн цагаан сарыг хавар ёсолдог болжээ.

Цагалн сар ингээд 1206 оноос эхлэн төр ёсны буюу хаврын баярын шинэ утга агуулгаар улам баяжжээ.

Чингис хаан анхны цагаан сараар 88 гавьяатныг шагнажээ.

Цагаан сар төр ёсны баяр болсноос хойш үеүдэд хааны зарлиг гарч, хэрэгтэн ялтан нарт төрийн хишиг хүртээж, өршөөл үзүүлдэг уламжлал ч буй болжээ. Зарим баримт дурдвал IV жарны улаан хулгана жил (1216)-ийн цагаан сараар Чингис хаан зарлиг буулгаж, таван их харгисаас бус ялтанг хэлтрүүлэн, тэдний ялыг нэгэн зэрэг хөнгөрүүлжээ. 1911 онд Богд Монгол улсын хаан ширээнд суусныхаа дараа мөн цагаан сараар зарлиг гаргаж, хоригдол нарыг өршөөн суллаж, ялыг нь хөнгөтгөн хэлтрүүлжээ. Цагаан сарыг төр ёсны их баяр болгон тэмдэглэдэг уламжлал зөвхөн үүгээр хязгаарлагддаггүй байна.

Богдхаант Монгол улсын үед цагаан сарын үеэр сайд, хан, ван, бэйл, бэйс гүн зэрэг ноёд хутагт хувилгаад, хамба, цорж хийгээд ардууд төрийн ордонд морилон ирж, хаанд бараалхан шинэлэх, жагсаал ёслол үйлдэх тусгай тогтоосон дэг журамтай байв. Түүнчлэн шинийн нэгний өдөр дэмий сэлгүүцэх, их дуу чимээ гаргах, шахцалдан үймэх зэрэг зүй зохисгүй үйлдэл гаргахыг хуульчлан хоригложээ. Мөн цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл төрийн ордон, сүм хийд, яамдын дээр төрийндалбааг мандуулдаг ёстой байв. Монголын анхны төр улс Хүннүгийн үед ч, Чингис хааны байгуулсан Их Монгол улсын үед ч ноёд, язгууртнууд цагаан сарын үеэр цөм төрийнхөө ордонд одож, баяр ёслол үйлддэг байсан гэж тулгар бичгүүдэд гэрчлэн өгүүлснээс үзвэл шинэ жилээр төрийн ёслол хийдэг Монголчуудын заншил маш эртний гүн уламжлалтай ажээ.

Монголчууд төрсөн өдрийн баяр гэж тусгай зүйл хийдэггүй. Цагаан сараар нас нэмж, өөрөөр хэлбэл, төрсөн өдрийн баяраа давхар тэмдэглэдэг эртний заншилтай. Чингис хаан 1216 оны цагаан сараар зарлиг буулгаж, улсын сан хөмрөгөөс шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон даавуу арван түмэн хэсгийг гаргаж жаран наснаас дээшихэд хоёр хувь. наян наснаас дээшихэд гурван хувь, ерэн наснаас дээшихэд дөрвөн хувь, зуун наснаас дээшихэд таван хувь шагнахын гадна нэгэн зуун арваас дээш настныг над бараадуул, нэгэн зун хориос дээш настныг олбол улсын ИХ ӨТГӨС цол шагнаж, таяг тулуулан над бараадуул, үүнээс өндөр настан байваас сүйх тэргэнд сүулган дамнан ирүүлжнад бараадуул, тэдгээрт цөмтусгай шагнал олго хэмээн тушааж , настан өтгөсдөө төрийн хишиг хүртээжээ. Монголчууд манжийн дарангуйлалд 200 гаруй жил нухлагдахдаа ч уламжлалт баяраа орхисонгүй.

Цагаан сарын шинийн нэгний өглөө монголчууд төрийн тэргүүнийхээ орд өргөөний зүгт хандан залбирч, төрийнхөө сүлдэнд мөргөн ёсолдог. Энэ бүхэн нь цагаан сар бол төр ёсны баярын гэрч, ард түмэн маань төр ёсоо гүн эрхэмлэдэг, төр засаг нь олон түмнээ хүндэтгэдэг соёл байв.

Цагаан сар нь цагаан идээний их баярын анхны утгаа өдгөө ч хадгалсаар байна. Цагаан сүү, цагаан өнгө ньариун сайхны аливаа хар хоргүй цайлган сайхны бэлгэ тэмдэг гэдгийг цагаан сар илтгэдэг. Цагаан сар монголчуудын амьдрал ахуйн иэг жилийн эхлэлийн баяр учир тэр өдөр ямар байна, жилдээ тийм байна хэмээн ихэд бэлгэшээдэг билээ.

Монголчууд энэ өдрийг хамгийн элбэг дэлбэг өдөр болгон идээ будаа базаан бэлтгэж гэр орон, хашаа хороогоо цэвэрлэн зэхэж хүн бүр шинэ хувцас хийж өмсөн, айл хунар, ах дүүтэйгээ уулзаж, бэлэг сэлт өгдөг нь өвөрмөц ёс горимтой. Цагаан сар гэдэг нь нэгд, Монголчууд цагаан өнгийг бэлгэшээдэг. Хоёрт цагаан сар нь угтаа хувхай хоосон өдөр гэгддэг хар өдөр юм байж. Үүнийг элбэг дэлбэг цагаан өдөр сар болгож байгаа ажээ. Гурав. Эрт дээр үед идээ элбэгт намар тэмдэглэдэг байсан. Идээ цагааныхаа дээжийг одоо ч нөөц- лөөд шинэ сараар гаргадаг юм. Цагаан сард элбэг байх гэж их бэлтгэдэг. Үүнд: Архи, айраг, өрөм, бяслаг, ааруул зэргийг намар бэлтгэж авдаг бөгөөд бууз банш, боов хийж бэлтгэхээс гадна цагаалга гэж сүүнд цагаан будаа чанаж аарц, чихэр шар тос хийнэ. Мөн бэлгинн зүйлсийг базаан авч зочин ахан дүүсдээ өгдөг юм. Малчид бол унах морьдныхоо дэлийг засаж бүх биеийг хусуурдана. Цагаан сарын шинийн нэгний өглөө гэрийн эзэгтэй эрт босож цай чанаж бууз жигнэн бэлтгэхэд гэрийн бүх хүмүүс шинэ хувцас малгайгаа өмсөж хамгийн ахмад настай, аав, ээждээ хадаг мөнгөн төгрөг дурдан барьж золгоно. Нарнаар золгоно. Дээр цагт өвөг дээдэс нь шинийн нэгэнд цагаан нэхий дээл өмсдөг байжээ. Одоо бол аль өөдтэйгээрээ гоёдог юм. Үуний дараа настангууд хөөргөөр тамхилж, гэрийн бусгүй цайг аяга дуүрэн хийж аав, ээж нөхөртөө, дараа нь хүүхэд багачууддаа өгнө. Хамгийн өндөр настайгаасаа эхлэн бүх хүн тавагтай идээнээс амсах ёстой. Үүний дараа банш, бууз чанасан махыг цадтал иднэ.

Харин хот айл бол тэр хотонд хамгийн өндөр настай хүндээ урьдаар очиж золгоно. Шинийн нэгний өдөр хүмүүс заавал зүг гаргаж морь уяжж баруун ба өмнө зүг рүү жаахан яваад буцаж ирдэг байлаа. Монголын ард түмэн, тэдний соёлд нүүрлэсэн сталинизмын хар шамрага цагаан сарыг бас ч тойрон өнгөрсөнгүй. 1930 - аад оноос эхлэн манай нам, төрийн эрх баригчид цагаан сар нь лам нарын сайн өдөр, зарц ядуусыг мунхруулан мөлжих өдөр, Феодалуудын цэнгэлийн өдөр, Феодалын үүсгэсэн харгис зүй гэхчлэн элдэв нэр хаягөгч цагаан сарыг хараан гутааж байснаа 1932 оноос түүнийг эсэргүүцэх компанит ажлын төлөвлөгөө гаргаж, бүх аймаг сумдад элч төлөөлөгч илгээж, ялангуяа хот суурин газруудад битүүлэг, цагаалаг хийхийг хориглосон байна. Цагаан сарыг тэмдэглэсэн хүнийг Феодалын үлдэгдэл этгээдэд тооцож элдэв аргаар даралт шахалт ч үзүүлжээ.Харин дэлхийн хоёрдугаар дайн дүрэлзэж, Монгол оронд зуд турхан, ган гачиг тохиолдож ард түмний санаа сэтгэл тавгүйхэн байсан 1940—өөд онд тэдний сэтгэлийг түр боловч сэргээхийн тулд хөдөөгийн малчдад цагаан сар тэмдэглэхийг Улсын Бага Хурлаас зөвшөөрчээ. Тэгтэл нэг хүнийг тахин шүтэх явдал нэн газар авч байсан 1952 оны өвлийн адаг сарын битүүнд X.Чойбалсан нас барж, цагаан сарын шинийн нэгнийг гашуудлын өдөр болгов. Дараа жилийнх нь мөн өдрийг бас л гашуудлын өдөр болгожээ. 1954 оны 1 дүгээр сарын 26—нд Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлиг гарч мөн жилээс эхлэн цагаан сарыг ажлын өдөр болгосон байна. Энэ нь хэрэг дээрээ цагаан сарыг тэмдэглэхийг дахин албан ёсоор хориглосон зүйл байв.

1959 онд тус улсад нэгдэлжих хөдөлгөөн яллаа хэмээн зарлаад малчдын санаа сэтгэлийг засах, тэднийг ямар нэг хэмжээгээр урамшуулах хэрэгцээ гарлаа гэж үзэцгээжээ. Гэвч ард түмний дунд нэр хүндтэй цагаан сарыг тодорхой хүрээ хэмжээнд тэмдэглүүлэхээр шийдсэн байна.

Тэгээд ч 1960 оны 1 дүгээр сард Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар жил бүрийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг «Нэгдэлчдийн өдөр» болгон уг өдрийг эөвхөн хөдөө аж ахуйн салбарт амралтын өдөр байхаар тогтоожээ.

Хэсэг хугацаанд хориотой байсан цагаан сарыг «Нэг-дэлчдийн өдөр» хэмээх шинэ нэр зүүж хязгаарлагдмал боловч тэмдэглэдэг болов. Түүнээс хойш малчдаас бусаа нийгмийн анги. давхрааныханд цагаан сарыг тэмдэглэхийг зөвшөөрдөггүй, ялангүяа хот суурин газарт ёслон өнгөрүүлэхийг ямар нэг замаар саад хийсээр байв.

Сүүлийн 70 шахам жилд цагаан сар ийнхүү олон зуунаар уламжлагдан ирсэн ард нийт, төр ёсны их баяр байр эрхээ “хасуулж” үе, үе зэрвэсхэн “тэмдэглэгдэж” иржээ.

Монголчуудын уламжлалт, соёл, зан заншлыг хязгаарласан хавчлага хардлагын бараан үүл наяад оны эцсээс эхэлсэн өөрчлөлтийн бүлээн салхинд туугдан сэмэрч буйн ачаар 1988 оноос цагаан сарыг ард нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх сайн цаг эхэлсэн.

​ЦАЦАЛ ӨРГӨХ ЕС

Цаг улирал дулаарч цас мөс хайлах хаврын эхээр мал сүрэг төллөн суү цагаан идээ элбэгтэй байхыг билэгдэн саасан сүүний дээжийг тэнгэр, газар орчны уул усанд өргөн цацал өргөх ёс үйлддэг байв. Энэ нь хуучин цагийн малчин ардын төлийн баяр гэж байв. Цацал өргөх ёс нь эрт цагаас Монголчуудын өвөрмөц нэгэн зан үйл юм. Цацал цацах ёс, цацалын шүлэг нь таван хошуу малын аль нэгнийн төллөх цаг хугацааг сааль сааж эхлэх үетэй холбогдсон байдаг.

Энэ зан үйлийг үйлдэхэд нүдсэн арцаар гэртээ сан тавьж нүдээгүй арцыг агитай хольж өрөм цөцгий зэрэг идээний дээжээр найруулан багсарч хотынхоо баруун хойно буюу эсвэл дөрвөн талд уугиулан их сан тавина. Ингээд ууган төлийн эхээс саасан сүүг агар хувинд хийж ивээлжилтэй хоёр эмэгтэй хүний нэг нь зүүн гар талд хувинтай сүүгээ барин нөгөө нь цацлын модон халбагаар сүүнээс авч ерэн есөн тэнгэр, далан долоон этүгон эзэн, орчны уул усанд өргөн цацал цацна. Ингэхдээ уг зан үйлийг гэр малын хотыг нар зөв тойрон явж гүйцэтгэнэ. Энэ үед цацлын шүлэг хэлдэг. Үүнд хонины цацал цацах үед:

— Хамгийн дээд хан мөнх тэнгэр

Хан газар усан түмэн оддын дүгрэг

Шар алтан наран алтан одон

Өдрийн чинь өлзий

Сарын чинь сайныг

Эрэн бууж

Сайн өдөр чинь цацнам

Цацахын шалтгаан гэвэл

Хан мөнх тэнгэрээс заяат төрсөн

Хар хонины чинь сүү

Хамаг бүгд эс амсагсан

Хар хурга чинь амсагсан билээ.

Цацахын шалтгаан юу гэвэл

Өмчит цагаан хонины чинь

Гамшиг зовлонг барахын тулд Авран хам хэмжээн

Агуу их тахил өргөн

Их өчиг амтат их цагаан цацал

Сүүг чинь цацнам.

гэж хэлдзг.

Үнээний цацал цацах үедээ

Үхэр сарлагийн үрс гаргах ёсыг

Үдэш бор түгүсийн үед гүйцэтгэнэм

Анхлан тугалласан үнээний сүүг

Ариун сав дор амсалгүй хадгалан авч

Айраг тараг чихэр бурам чавга хушга

Амтат үзэм жимс уураг тосон лугаа өргөнөм

Эмүгийн дээд эрхэт мөнх тэнгэр

Эл түгэн эх

Хамгийн дээд

Хан мөнх тэнгэр

Хав газар усан Түмэн одод

Өдрийн чинь сайныг эрэн

Цагаан үнээний сүүгээр

Газар усны эзэд

Цагаав өвгөв дор

Есөв ес цацан мөргөмүү

гэх мэт хэлдэг.

Цацал өргөх ёсыг ийнхүү үйлдээд айл хотлоороо гэрт орж цай идээ ууж идэцгээнэ.