Монгол ёс заншил

Ш

​ШИНЭ ГЭР БАРИХ

Монгол ардын баяр цэнгэлийн нэгэн их ёс нь шинэ гэр барих зүйл юм. Тиймээс ч гэр барих найрын их ёс гарсан билээ. Гэр барих нь шинэ айл үүсгэн ураг хурим хийхэд гүйцэтгэх ёс, хуучин айл гэрээ шинэтгэхэд үйлдэх хоёр үндсэн ёсноос бүрдэнэ. Хуримын шинэ гэр барих нь баахан ёсорхог бөгөөд хуримлахын урьд хүүгээрээ барьж гал голомтоо үүсгээд) дараа нь хүүхнээ авчран хуримаа хийдэг. Орчин үеийн байдлаар хоёрзалуу хамтаар гал голомтоо үүсгэн, шинэ гэрээ мялаах нь түгээмэл болжээ. Тэр чанараараа энэ нь энгүүн шинэ гэр барихтай адилшиж байна. Харин дотоод өлөг тавилга болон уг найрт хэлэх үг ерөөл, барих бэлэг сэлт нь ялгаатай болно. Түүнээс бус гэр барих үйл нь бараг адилхан ажээ. Алив шинэ гэр барихад жирийн гэр барьдгаас онц ялгаагүй. Чингэж гэр барихдаа эхлэн он шаваа босгоод, авдар саваа тавин, ханаа баруун урд талаас нь эхлэн дугуйлна. Дараа нь тооноо босгон, униа өлгөж, модоо босгосны дараа бүслүүр эргүүлэгээ чангалаад, тоононыхоо хойд голоос үржин дэлгэрэхийн бэлэгдэл болсон будаа арвай боосон ариун цагаан хадгийг уяж, гэрээ мялаана. Ингээд цавгаа барин, туургаа баруун урдаас нь нөмөргөн дугуйлаад, дээврээ барина. Дээврийн урд талынхыг эхлэн тавина. Үүний дараа гадуур хошлонгоо баруун урдаас нь татан тойруулж чангалж уяад, хамгийн сүүлд өрхөө тавина Ийнхүү гэр барьж дууссаны дараа авдар саваа янзлан, дэвсгэрээ дэвсэж, ор дэрээ засан янзлаад, галаа түлэн, цайтаа чанана Энэ хооронд бусад идээ будаагаа өрөн, архи айргаа сөгнөнө. Шинэ гэрийн мялаалгын их идээг гэрийн хоймор талын хойд халзад зүүн талд нь, махыг нь баруунтай тавьдаг.

Харин их бүхэл буюу бүтэн хонины махыг чонхорлож тавих бол идээний ширээний урд ч болно. Энэхүү чонхорт малын тураг мах буюу зургаан хөл, толгой шийр, таван цул бүгд орно. Тэдгээрийг амьдын ёсоор байрлуулан их дэлгэц дээр дэслэн тавина. Мөн энэ үед нэг хүн идээ чонхорыг хуваах бөгөөд махны дээжээс толгой, үе сүүл, зүсэм бяслаг бэлтгэн тоонон дээр тавина. Чингэж толгой сэлтийг тавих сацуу гадаа хүүхдүүд баруун зүүн хойд гурван зүгт жагсан зогсож, уурга барин уг мялаалгын махыг уралдан авахыг эрмэлзэнэ. Гэрийн дотроос уул махыг түлхэхэд хүухдүүд сайхь толгойг уургалан, хэн түрүүлсэн нь авч олноор хуваан иднэ. Тэр хооронд гэртэх цай болж хүмүүст унд барих бөгөөд мөн чонхорыг хуваан олонд түгээнэ. Ингээд тэнд өрсөн архи айраг цагаалга бүгдээс амсан хоол зоог базаасны дараа найрын олонгэрээс гадаалж хэсэг зуур амралт хийгээд эргэж ороход хултай айргийг ширээнд өрж, сөнгөө дүүргэн, гоёмсог хутгуурыг өлгөсөн байна. Гаднах улс орж ирж жигдэрсний дараа зочдоос нэг хүн найрын. ахлагчийг хэнээр сонгохыг асуухад цугларагсдаас санал гарган, тэр нутаг ус, тэнд цугласан олны дунд хамгийн хүндтэй буюу найрын ёс дэглэм, бэлэг дэмбэрэлийн үг сайн мэдэх ахмад тохитой хүнийг даргаар сонгоход мөнөөх хүн босож олонд талархал хүргээд, сөнгийн тус ирж, аягачин сөнчинг томилон ажилд нь оруулж, айраг барихад бэлтгүүлнэ. Найрын ахлаачаас нэгэн их туушаанд айраг дүүргэн, хадаг барин, дуучинд ая хүснэ. Дуучин уг зүйлийг хоёр, гардан мэхэсхийн хү- лээж аваад дуугаа эхэлнэ. Энэ үед бусад хүмүүст айраг барьсан байна. Дуучин цэх сайхан сууж их хүндлэлийн уртын дуугаар ая барина. Мөн зарим газарт эхлэн дуу дуулалгүй шууд сөнгөө ерөөрөөд найраа үүсгэх нь ч буй. Найрын дунд хирд ерөөлчөөр шинэ гэрийн ерөөл хэлүүлнэ. Ингэхэд мөн айраг хадаг барих ёстой.

Ерөөлч ерөөж дуусаад ерөөлийн айргийг өөрөө. амсан, хадгийг авч, их айргийг гэрийн эзэнд бэлэг болгон барьдаг учиртай. Найрын сүүлд найрын цэг дуу дуулан найраа тараана.

​ШАРИЛ XӨДӨӨЛҮҮЛЭХЭЭР ЯВАХ

Хуучин цагт шарилыг говьд бол тэмээнд ачиж хөдөлдөг. Тэгэхдээ харганаар тэгнээ хийж ачдаг байв. Хангайд бол үхэр тэрэг юм уу, үхэрт нуруу ачиж хөдөөлүүлж авч явна. Шарил хөдөөлүүлэхээр хөдөлмөгц түүнийг эалж байсан гэрийн доторхийг хана унийг улаан харганаар шавхарч ороолгон ариутгах дом хийдэг. Тэгээд гэрийг зөөж өөр газар барина. Шарил агуулж байсан гэрийн буурин дээр чулуугаар тэмдэг тавьж, түүний дээр алхалж гишгэхийг цээрлэнэ. Шарил авч яваа хумүүс ярих, эргэж харахыг цээрлэдэг.

Шарил ачсан тэмээний бурантаг, шар үхрийн жолоо цулбуурыг мөрөн дээгүүрээ тавьж явдаг. Энэ нь хүндлэл үзүүлж байгаа хэрэг юм. Говь нутагт шарил хөдөөлүүлж яваа хүмүүс улаан харгана авч мордон, гэр хотоос гарахдаа явж байгаа зүгийнхээ эсрэг дохиж гай зэтгэрийг зайлуулах дом үйлддэг байжээ

​ШАРИЛ ТАВИХ ГАЗРЫГ СОНГОХ

Талийгаачийн шарилыг тавих газрыг зөв сонгохгүй бол үлдэж байгаа хүмүүсийн амь насанд цөвтэй. Эд хөрөнгөд гайтан гэдэг. Газрыг сонгохдоо наран ээвэр, тухайлбал оройн нар жаргах зүгийг тосгуулж авах ба уужим тавиун, энгэр газрыг сонгоно. Харин ар газар буюу голын хөндийд хөдөөлүүлэхийг хориглодог ёс бий.

Шарилийн толгой талыг уулын төвгөр оройг чиглүүлж, хөлийг өмнөх уулын энгэр рүү жийлгэн хөдөөлүүлэхээр сонгодог юм. Газар нь цэцэг навч, элбэггэй шим сайтай, хад чулуу, багатай төвгөр газар байх нь тохиромжтой гэдэг. Газрыг авахдаа талийгаачийн хамгийн дотны сайн нөхөр юм уу, эсвэл хамгийн ахмад хүндтэй хүн сонгож авах ёстой.

Машинаар явсан бол сайн үзэж сонгоно. Хэрэв мориор явбал морь шээсэн газрыг шууд авах ёс бий. Нэгэнт газраа товолж олсон бол тэр газраа хадаг тавьж, орон хангайд нь сүү өргөж, идээ цацах, арц хүж уйгуулсны дараа хэсэг газрыг очир буюу гурын эвэр зэрлэг гахайн соёоны аль нэгээр тойруулан зурж тэмдэглэнэ.