Монгол ёс заншил

Ү

​ҮРЧЛЭХ ЁС

Монголчууд гэр бүлийг бат тогтвортой байлгахыг эртнээс анхаарч иржээ. Түүний нэг хүчин зүйл бол хүүхэд үрчлэн авах явдал гэж үзэж байв. Сэтгэлтэй эр эм хоёр дундаасаа хүүхэд гарахгүй бол өөр айлаас хүүхэд үрчилж авдаг байлаа. Одоо ч тийм ёс үргэлжилж байна. Үүнийг хүүхэд өргөж авах ч гэж ярьдаг. Нэг талаас хүүхэд үрчилж авах эцэг эх нөгөө талаас хүүхдээ үрчлүүлэх эцэг эх харилцан санаа нийлсэн байдаг. Хүүхэд үрчилж авах, үрчлүүлэх хүмүүс лам, зурхайчаар өдөх цаг үзүүлж гарийн бэлэгдлийг нарийн баримталдаг. Тэгээд үрчлэх эр, эм хоёр үрчлүүлэх айлдаа «сүүн» бэлэгтэй очино.

Сүүн бэлэгт заасан тодорхой хэмжээ байгаагүй. Өгөх хүмүүсийн сэтгэл, хэр чинээнээс болдог байв. Хүүхдийг нь авч байгаа айлд цөөн тооны мал сүрэг ч тууж очдог.

Говь нутагт сүй бэлгийн дээд хэмжээ болгож нэг тэмээ өгдөг гэнэ. Харин хүүхдээ агч байгаа айлын хүн бүрт дээлийн гадар өгдөг заншил түгээмэл байв.

Зарим нутагт хүүхэд үрчлэн авах хүмүүс хүүхдээ үрчлүүлж байгаа айлд ирж хоноод маргааш нь ургахын улаан нарнаар хонин цагт хүүхдээ авдаг байжээ.

Үрчлэн авч байгаа эх, хүүхдийн төрүүлсэн эхэд хадаг барьж «Хүүхдээ хайрла» хэмээн гуйна. Тэгэхэд хүүхдээ гардуулж өгнө. Өргөж авч байгаа эх авчирсан өлгийдөө өлгийдөн авч явдаг.