Нэг мод тарьвал энэ насны буян буй за

Жил бүрийн 5 дугаар сард зохион байгуулагддаг “Мод тарих үндэсний өдөр”-ийг угтан “Улаанбаатар Буян” компани болон буяны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэн өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Авидын цэцэрлэгт хүрээлэнд мод тарилт болон арчилгааны өдрийг зохион байгууллаа. Улмаар энэхүү үйл ажиллагаагаа ирэх 7хоногт үргэлжлүүлэн, бурхан бологсдын ар гэрийнхэнийг мод тарихыг урихаар төлөвлөж байгаа юм. ‘’Нэг мод тарьвал энэ насны буян ирнэ’’ гэсэн уриатай зохион байгуулж буй мод тарих аянд та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа юм.