×

Олон улсын стандарт


Улаанбаатар буян" ХХК 2010 оноос Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007, 2018 оноос Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015 стандартуудыг амжилттай нэвтрүүлж, Англи улсын итгэмжлэлийн байгууллага /UKAS/ болон түүний салбар /QAIC/-аар баталгаажуулан гэрчилгээ авснаар буяны үйлчилгээний салбарт олон улсын стандарт хэрэгжүүлсэн Монголын анхны компани болсон. Ингэснээр “Улаанбаатар буян” ХХК-ийн бүх төрлийн үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн гэж дүгнэж байна.