​ОХИНЫ ИНЖ

Сүй бэлгийн хариуд бэрийн талаас инж нэртэй бэлэг өгдөг. Охины инжинд орох бэлэг сэллтийг зөвхөн түүний эцэг, эх хоёрт бэлтгэх бус эцэг эхийн талын төрлийн хүмүүс бэлтгэдэг байжээ.

Охиныхоо үс гэзэгний чимэг, зүүлт,өвөл зуны дээл, ор дэрний хэрэглэл,авдар сав,эмээлтэй хазаартай морь, хэдэн толгой мал зэрийг инжинд орулдаг байв.

Түүнийг энхэрийн өмч гэдэг нөхөр нь дур мэдэн зарж үрэхёсгүй байв.

Охины талаас бэлтгэхинжийн хэмжээ хоёр талын харилцан тохиролцсоноор их бага байж болно. Гэхдээ хүүхнийг гоёход зориулан өгсөн зүйл сүй бэлгийн хэмжээнээс бага байж болохгүй. Хүүхний тал гэрийн доторхи хогшил, хүүхний хувцас ба счимэглэл бэлтгэдэг ёстой. Үүнд:

Охины тал ургийн үр бэрболсон хүүхэндээ ердийн чимэг болгож хэрэглүүлэхээр есөн эрдэнээр орлож хийсэн сүйх шивэргэл, татуур хавчиг, гархи бөлзөг бэл, туухай, гарын бугуйвч зэрэг нарийн эдлэлийн зэрэгцээгээр цаг цагийн болоод гэрт гадаа өмсөх хувцас, хунар, уналгын морь, мөнгөн чимэг, хогшил зэргийг авдар савууддад агуулан ачлагын ххөсөг тэмээн тэргэнд тэгнэн хамтын хувь болгон өгдөг тухай тодорхой өгүүлжээ.

Мөн Монголын хууль цаазны бичигт:

“Ямбатын охинд өгөх инжний хэмжээ 10 жил оёсонхувцас, 20 жил бэтгэсэн эмээл, хазаар, өмсгөл ууж , хоёр морь, үүнээс дотогш өгч болохгүй.

Дунд ардын охинд өгөх инж таван зах,арван зах оёотой, нэг тэмээ, нэг морь, доод ардбол морь, тэмээ,дээл, ууж, эмээл, хазаар өгнө” гэж тусгагджээ.

Эдгээрээс үзэхэд хүүхнээ гэрүүлж байгаа айл түүнд зориулан эцэг, эхээс бэлтгэж өгсөн зүйл нь хувь өмч болох уламжлалтай. Хэдийгээр инж нь тэр айлын хөрөнгөтөй нэгддэг байсан боловч охин хүн түүндээ эрх мэдэлтэй, ямар нэгэн тохиолдолд түүнийгээ авч гэртээ буцах эрх бүхий байжээ. Хэрэв үр хүүхэдгүй байгаад эхнэр нь нас барвал инж буцаагдана. Энэ тухай халхын цааз эрхэмжийн бичигт:

“ноёд тавнангуудад авхай дээр авхай, өгвөсө урьд авхайг инжтэй нь эцэг нь авах болов.

Тэр дараачийн авхайд инж бүү өг! Өгвөөс зуун адуу, арван тэмээ авах болов” гэжээ.

Ингэж инж малыг хүүхэн гэртээ нөхрийн хамт төрхөмчилж очих үед голдуу өгдөг байсан ба инж хүндагуулах ёс, язгууртны дунд нэлэд дэлгэрч байсан тухай сурвалж бичиг, судалгааны хэрэглэгдэхүүнд тааралдаж буй.

7-р сар. 3, 2018, 7:45 p.m.

Бусад мэдээ