​Суварга сүншиглэж, равнай өргөлөө!


2017 оны 9 дүгээр сарын 17 буюу Намрын тэргүүн шар бич сарын гурван хөх мэнгэтэй улаагчин хонь өдөр "Улаанбаатар буян" ХХК СХДүүргийн 32-р хороо, Баруун турууны аманд байрлах Буяны төв цогцолбортоо бурхан бологсодын ар гэрйинхэнтэй хамтран 6-р суваргыг сүншиглэж равнай өргөх үйл ажиллагааг зохион байгууллаа!

Суварга нь бурхны тааллын шүтээн бөгөөд суварганд ном судар, бурхан тахил, хөгжмийн зэмсэг, эд эдлэл, идээ ундаа, үр тариа, арц хүж, торго даавуу бурхан шашны эдлэл болон хүмүүний хэрэглэдэг бүхий л зүйлийг гүйцээн өргөн, битүүмжилсэний дараа /машид оршоох / равнай өргөдөг. Ингэснээр суварга нь шүтэн залбирах, мөргөн гороолох зан үйл хийхэд адис жанлав оршиж ач тус нь ихсэж байгаа учиртай.

Ум сайн амгалан болтугай


9-р сар. 19, 2017, 9:07 a.m.

Бусад мэдээ