Төв байр

Улаанбаатар Буян ХХК Төв Байр

Сүхбаатар дүүрэг, Нарны зам-9, Автозамчдын гудамжинд байрлах төв байрандаа буяны үйлчилгээг нэг цэгээс, цогц хэлбэрээр, түргэн шуурхай хүргэх зорилгоор буяны үйлчилгээ эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

1. Мэдээлэлийн танхим:

Бурхан болоочдын ар гэрийнхэнд оршуулгын үйл ажиллагаатай холбогдсон үйлчилгээний болон бичиг баримт бүрдүүлэлт, эрх зүйн зөвлөгөө өгч, Алтан-өлгий, Нарангийнэнгэр, Мааньтын оршуулгын газруудад албан ёсны зөвшөөрөл олгоно.

2. Захиалга хүлээн авагч:

Чандарлаж оршуулах зан үйлийг сонгон бурхан бологсдоо оршуулах ар гэрийнхэнд “Буяны төв цогцолборын" үйлчилгээний дэс дараалал болон үнэ тариф зэрэг шаардлагатай мэдээллийг дэлгэрэнгүй тайлбарлаж, үйлчлүүлэгчдийн сонгосон үйлчилгээний дагуу захиалгыг авч гэрээ байгуулна.

3. Дүн бүртгэл:

Нийслэлийн Улсын Бүртгэлийн Газрын байцаагч/: Бурхан бологсдын дэлгэрэнгүй бүртгэл хөтлөн нас барсаны хасалт хийж нас барагсдын гэрчилгээ олгоно.

4. Зурхайч лам:

Бурхан болоочдын алтан савыг нээж талийгаачийг оршуулах зан үйлийг бурханы номд заасны дагуу гүйцэтгэх талаар зөвлөгөө өгч, засал хийнэ.

5. Оршуулгын тэтгэмж:

/Нийслэлийн Нийгмийн Даатгалын Газрын байцаагч, Капитал банкны ажилтан/ Нийслэлийн төвийн 6 дүүргийн иргэдийн оршуулгын тэтгэмжийг олгоно.

6. Тусгай зориулалтын машин:

Бурхан болоочдын шарил тээвэрлэх тусгай зориулалт бүхий төрөл бүрийн машинаар захиалгын дагуу үйлчилнэ.

7. Фото зураг:

Компьютерт зураг сэргээн засах, хүндэтгэлийн цэцэг хийх, туузан дээр хүндэтгэлийн үг бичих

8. Шарилын хайрцаг:

Төрөл бүрийн хийц загвар чимэглэлтэй лакан буюу энгийн модон хайрцагыг үйлчлүүлэгчдийн хүсэл, сонирхол шаардлагад нийцүүлэн чанартай хийж бэлтгэнэ.

9. Хөшөө чулуу:

Үйлчлүүлэгчдийн сонгосон хөшөөн дээр дурсгалын үг, үсэг сийлэн захиалгын дагуу хурдан шуурхай бэлтгэнэ.

10. Хүнс барааны дэлгүүр:

Цацлын будаа, торго, шар тос, арц, хүж гэх мэт оршуулгын зан үйлд хэрэглэгдэх бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах үйлчилгээ үзүүлж байна.