×

​ХИЙМОРЬ

Published: 5 жил, 9 сар өмнө

Аливаа хүний хийморь найман жил босоо, уруугаа, гэдэргээ, түрүүлгээ ээлжилнэ. Монголчууд эртнээс хийморийн дарцгаа хийморь буусан өдрөө хийсгэдэг байжээ. Чингээд:

Даадар даадар шувуу

Далан дээрээ бичигтэй

Далай ламын шавь нар

Хэлэн дээрээ бичигтэй. Тэр юу вэ?

гэхэд Хийморь гэдэг байлаа. Хийморь гэдэг нь төвдөөр «Лүндаа» монголоор үгчилбэл
“салхин морь” гэсэн үг юм.

Хийморийг манай монголчууд ланз усэг бүхий ном тэргүүтний дээр мориор дүрсэлдэг бөгөөд морь болбоос гал махбодьтой. Морь цол гэж жин үдийг хэлмүй. Морь цол дор зүрх, нарийн гэдэс дэлгэрмүй, морь өдөр, цаг дор өвчин засахад эрхбиш эдгэх, нөхөр эрэх, нөхөртэй ханилахад ээлтэн сайн гэдэг боловч 24 улиралд харгалзуулсан 12 эзний өдрийн оноолт барилдлагыг бодолцох нь зүйтэй буюу. Хүний оайныг ханилж, хүлгийн сайныг унаж танимуй гэдэг билээ.

ХИШИГ ӨДӨР

Хот айлууд хонио нэгэн сүрэг болгон ээлжлэн өдөр өдрөөр хариулдаг. Олон хоньтон айл нь хоёр өдөр дараалан, цөөн хоньтой нь нэг өдрөө ээлжлэн хариулах журмыг хоорондоо зохицон тогтоодог. Энэ бол угтаа аман тохиролцоо юм.

Хонь харнулах ээлжийн өдрийг “Хишиг өдөр” гэдэг. Хонины хишигт явсан хүнд хонины хүний хувь гэж тусгай хоол унд өгдөг.

Бусад мэдээ