×

​ХҮҮХДИЙН УГААЛГА

Published: 5 жил, 9 сар өмнө

Хүүхэд төрөхөд гурав буюу долоо хоносны дара “Хүүхдийн угаалга” хэмээх ёслол хийдэг. Уг ёслол нь голцуу өрх гэр, хот айлын хүрээнд болж өнгөрдөг учир тусгайлан зар тарааж зочид урьдаггүй. Харин хүүхдийн угаалганд “авсан эх”-ийг хүндэтгэн урьж, хамгийн хүндэт зочин болгож гэрийн хойморт залж, төрсөн эхэд зориулсан шөлний хонины ууцыг өмнө ньтавьж хүндэтгэдэг. Хүүхдийн «авсан эх» угаалганд ирэхдээ гурван бүстэй нэхин өлгий хүүхдэд бэлэглээд хүүхэд угаах зан үйлийг удирдана. Хүүхдийг эхлээд хар цайгаар угаагаад, махны шөлөнд боож авсан эх нь угаана, төрүүлсэн эх нь энэ бүх зүйлийг бэлдэж өгнө.

Хуүхдээ угааж дуусаад авсан эх авчирсан нэхийдээ боогоод шинэ хүнд нэр өгнө. Угаалганд лам залсан бол «сан тавиулж» түүнээс нэр хүсэх ч ёс байдаг.

Угаалгын махан зоогонд ууцнаас гадна хонины баруун гуяны шаант чөмөгийг «хүүхдийн хувь» гэж тавиад сүүлд нь төрүүлсэн эх нь идэж, шагайгий нь салгалгүй, чөмөгийг ташилгүй бүтнээр нь хоймор авдартаа хадгалдаг ёстой байв. Угаалгын зоогонд «хурим» гэж нэрлэгдсэн зоог ордог. Будаа агшааж өрөм тос аарц хольж “хүүхэд угаасны хурим” гэж цугларсан олон иддэг ёсгой байна. Угаалганд ирсэн хүмуүс «Адууны хүн үү, тогооны хүн үү?» гэж хүүхдийн хүйсийг асууж авчирсан бэлгээ барина. Хүүхдэд өөрсдийн урласан цамц, тоглоом бэлэглэдэг. Үүний зэрэгцээ хүүхэд нь «тогтдоггүй», «энхрий хүүхэдтэй» айл сахиж дагаж ирсэн элдэв цээр хорионы ёс горим байжээ. Жишээ нь: хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд эр хүн «боож авах» эцэг нь хүйг нь хад чулуун дээр тавиад “хутгаар дарж” эх барьж авах, хүүхдээ төрмөгц нохойн идүүрэнд тосч аваад дараа нь эцгийн нь дээлийн баруун ханцуйд боож авах илүү гэр, майхан зэрэг тусгай онцолсон оромж барьж төрүүлэх, хүүхдээ боож ширмэн тогоонд “хөмөрчавах, гүзээнд хийж авах, мөн хэд хоногоор айлд байлгах, төрсний дараа сараар ч хөл хорих зэрэг олон цээр хорио, дом байжээ.

Бусад мэдээ