×

​ХҮҮХДИЙН ҮС (ДААХЬ) АВАХ ЁС

Published: 5 жил, 9 сар өмнө

Эрэгтэй хүүхдийг гурав, тавтайд нь, эмэгтэй хүүхдийг хоёр, дөрөвтэйд нь даахь (өрөвлөг)-ийг үргээнэ. Хүүхэд мэдээ орж өөртөө зориулан баяр хийж буйг мэдрэх чадвартай болсон үед нь өрөвлөгийг үргээдэг байна. Энэ болтол хүүхэл задгай үстэй явах буюу өрөвлөгий нь дээш нь босгож угаар нь уяж болно. Боломжтой аятай нэг сайн өдрийг сонгоод өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, нзйз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өрөөд, хүүгээ гоё хувцаслан ширээний тэргүүнд суулган уг ёслолыг гүйцэтгэнэ. Идээний зүйл нь уламжлалт буюу орчин үеийн алин ч байж болох бөгөөд заавал байх зүйл нь цагаалга хэмээх үзэмтэй аарцтай (сүүтэй) будаа болно. Энэ цагаалганаас хүн бүгд амсан, ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч будаалдаг ёстой билээ. Найрын ширээний эхэн талд буюу баруун хойно хүүгийй ивээл гэгдэх тэр айлын хамгийн хүндтэй хүн сууж байна. Найрын ахлаач — За, одоо хүүгийнхээ даахийг үргээе гэнэ. Хүү босно. Нөгөөх хүн хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч, дараа нь хадагтай хайчаар хяргана. Нэгэн бол машиндаа хадаг уясан ч болно. Ингээд хүүгийн үсийг хайчилсны дараа сэвий нь хадагны нэг үзүүрт зангидаад, хүүхдийг зочдын урдуур өнгөрөөхөд, тохиолдогчид хайчаар үснээс нь үргээн хадганд нь нэмж боогоод «Урт насалж удаан жарга», «Урт настай удаан жаргалтай аавдаа ачтай ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай» гэж ерөөн, бэлгийн зүйл өгнө. Лам болгох хүүхдийн даахийг бүгдийг авдаг ёстой. Бэлэглэх зүйл нь тоглоом, харандаа бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, ил захидал, чихэр боов мөнгө төгрөг өгч болно. Мөн мал амлана. Ингээд зочинд идээ цагаа барьж дуу хуур болно.

Бусад мэдээ