ЦАЦАЛ ӨРГӨХ ЕС
Цаг улирал дулаарч цас мөс хайлах хаврын эхээр мал сүрэг төллөн суү цагаан идээ элбэгтэй байхыг билэгдэн саасан сүүний дээжийг тэнгэр, газар орчны уул усанд өргөн цацал өргөх ёс үйлддэг байв. Энэ нь хуучин цагийн малчин ардын төлийн баяр гэж байв. Цацал өргөх ёс нь эрт цагаас Монголчуудын өвөрмөц нэгэн зан үйл юм. Цацал цацах ёс, цацалын шүлэг нь таван хошуу малын аль нэгнийн төллөх цаг хугацааг сааль сааж эхлэх үетэй холбогдсон байдаг.
Энэ зан үйлийг үйлдэхэд нүдсэн арцаар гэртээ сан тавьж нүдээгүй арцыг агитай хольж өрөм цөцгий зэрэг идээний дээжээр найруулан багсарч хотынхоо баруун хойно буюу эсвэл дөрвөн талд уугиулан их сан тавина. Ингээд ууган төлийн эхээс саасан сүүг агар хувинд хийж ивээлжилтэй хоёр эмэгтэй хүний нэг нь зүүн гар талд хувинтай сүүгээ барин нөгөө нь цацлын модон халбагаар сүүнээс авч ерэн есөн тэнгэр, далан долоон этүгон эзэн, орчны уул усанд өргөн цацал цацна. Ингэхдээ уг зан үйлийг гэр малын хотыг нар зөв тойрон явж гүйцэтгэнэ. Энэ үед цацлын шүлэг хэлдэг. Үүнд хонины цацал цацах үед:
— Хамгийн дээд хан мөнх тэнгэр
Хан газар усан түмэн оддын дүгрэг
Шар алтан наран алтан одон
Өдрийн чинь өлзий
Сарын чинь сайныг
Эрэн бууж
Сайн өдөр чинь цацнам
Цацахын шалтгаан гэвэл
Хан мөнх тэнгэрээс заяат төрсөн
Хар хонины чинь сүү
Хамаг бүгд эс амсагсан
Хар хурга чинь амсагсан билээ.
Цацахын шалтгаан юу гэвэл
Өмчит цагаан хонины чинь
Гамшиг зовлонг барахын тулд Авран хам хэмжээн
Агуу их тахил өргөн
Их өчиг амтат их цагаан цацал
Сүүг чинь цацнам.
гэж хэлдзг.
Үнээний цацал цацах үедээ
Үхэр сарлагийн үрс гаргах ёсыг
Үдэш бор түгүсийн үед гүйцэтгэнэм
Анхлан тугалласан үнээний сүүг
Ариун сав дор амсалгүй хадгалан авч
Айраг тараг чихэр бурам чавга хушга
Амтат үзэм жимс уураг тосон лугаа өргөнөм
Эмүгийн дээд эрхэт мөнх тэнгэр
Эл түгэн эх
Хамгийн дээд
Хан мөнх тэнгэр
Хав газар усан Түмэн одод
Өдрийн чинь сайныг эрэн
Цагаан үнээний сүүгээр
Газар усны эзэд
Цагаав өвгөв дор
Есөв ес цацан мөргөмүү
гэх мэт хэлдэг.
Цацал өргөх ёсыг ийнхүү үйлдээд айл хотлоороо гэрт орж цай идээ ууж идэцгээнэ.