×

Өнөөдөр манай “Тэрний” оршуулгыг цэвдэг хүйтэн сэтгэлтэй хүмүүс амар тайван байлгахгүй байна. Одоо бид яах вэ?

Published: 6 жил, 8 сар өмнө

Энэ нь бидний өмнө тулгараад байгаа нилээн хүнд сэдэв болоод байна. Ер нь эхлээд танд монголчууд эрт үеэс давхар оршуулга хийж байсан үүх түүхийн нэгэн баримтыг танилцуулах нь зүйд нийцэх байхаа. Түүхийн тулгуур бичгүүдийн нэг “Гэгээн толь”-д Алтан хантай хамт Монгол оронд шарын шашныг дэлгэрүүлэх ажлыг гардан хийсэн, шашин төрийг хослон тэтгэмжилсэн Хутагтай cэцэн хунтайжийн шарилыг хүмүүс онголоод байсныг гуравдугаар дүрийн Далай лам мэдээд, “Ноён тэрбээр өтөл хүмүүн бус, дээд бодь хутагт одохуйяа юун өгүүлэх. Та бээр өөрийн бие юүгээс хишгийг зайлуулж, гайхамшигт шүтээнийг яахин хөсөр гээвэй хэмээн зарлиг болруун; хүсэхүй мөрийн ерөөлийг зорин, сайн учралын бошгыг сайтар талбижухуй.Далай лам ингэж “Хишгийг зайлуулж, Хөсөрт гээв” хэмээн буруушаан донгодсон болохоор хүмүүс сүүлээр хутагт Сэцэн хун тайжийн шарилыг уудлан гаргаж, гал мандал үйлдээд, цац суварга барьж оршуулсан ажээ. Эндээс харахад давхар оршуулга хийж байсан нь тодорхой тул та өвөг дээдсийнхээ шарилыг хог новш, хулгай зэлгий, эвдэж хэмхлэхээс сэргийлж чандарлан шүтээний оронд залах бүрэн боломжтой. Эдүгээ ч зарим нэг хүмүүс Алтан хонхорт буй аав, ээж, ахан дүүсийнхээ шарилыг чандарлуулж шүтээний оронд залсаар байгаа.

Бусад мэдээ