×

​НАЙМАН ТАХИЛЫН УЧИР

Published: 5 жил, 9 сар өмнө

Энх амгалангийн цагаан шүхэр. Хамаг амьтан амгаланг хүсэх ялгал үгүйн, харилцан туслалцах ариун үйлсийн мяндсан самбайг намируулж, хатуу аюулын халуунаас хамгаалах сэрүүн сүүдрийг буулгагч, халамжит, энх тайвны цагаан шүхэр нь анх дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн Алтан цагас. Аливаа угсаа шүтлэгийн олон орны их мөрнүүд, амар жаргалантайгаар хамтран орших зорилгын далайд нийлэлдсэнд аюул зовлонгоос урьдчилан сэргийлэх хоёр нүдээ ширтсэн амарлингуй тайвны алтан загас нь хоёр дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн Алтан бумба. Хамаг дэлхийн амьтны зол заяаны эрдэнэсээр бүтсэн, хайрт амь насыг, уртатгах, мөнхийн рашаанаар дүүрсэн, хамаг жаргал, хүссэн тэр бүхний хүслийг хангагч халуун найрамдлын алтан бумба нь гурав дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн Цагаан лянхуа. Үр бүтээл цог жавхлангийн сайхан өнөрийн хүчээр, үнэнч шудрага хүмүүсийн зөгийг биедээ цуглуулж, үйлс жаргалынбалын баяр хуримаар цэнгүүлэн тэтгэгч өнөд энх амгалангийн лянхуа цэцэг нь дөрөв дэх өлзийт тэмдэг.

Энх амгалангийн Цагаан лавай.Элэгсэг найрамдал холбооны эрчимт амьсгалын үлээх чадлаар, энэ ертөнцийн хүмүүст яруу алдрын дууныг дуурьсгаж , элдэв эргүү мунхгийн зузаан нойроос сэргээн босгогч, энх тайвны цагаан лавай нь тав дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн Өлзий утас. Газар бүрийн амьтны мөрөөдлийн алтан утсаар биелсэн, гарамгай соёлын зузаан харилцааны уран сүлжээгээр, гаслангуй төгс жаргалын олон нүд дурдсан гайхамшигт энх жаргалын өлзий утас нь зургаа дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн Ялагч дуаз. Үнэнийг шинжлэн олсон хурц оюуныэсэнд байгуулсан, үл зохилдох бүхнийг бүрэн ялагчийн тэмдгүүд тодорхой, үргэлжид жаргалын төлөө шамдан зүтгэх сэтгэлийн ганжир төгс, үнэлж баршгүй энх амгалангийн дуаз нь долоо дахь өлзийт тэмдэг.

Энх амгалангийн Алтан хорол. Анд нөхдийн журамт амарлингуй ахгын шижир алтаар бүтсэн, аюулт дайсныг сүрээр дарагч мянган хигээс яралзан, агуу олон тивд түгээмэл орчихоор тэтгэгч, амгалан тайвны алтан хүрд нь найм дах өлзийт тэмдэг.

Бусад мэдээ