Суврага битүүмжлэх ёслол
Ихэс дээдэс хийгээд эгэл хэний боловч чандарыг шүтээн болгохдоо сацалдаг уламжлал Монголчуудад эрт дээр үеэс бий болжээ. Бурхан болоочийн ариун чандарыг сацлаж суварганд зална. Сац бүхий чандар оршоосон суваргыг номын зан үйлийн дагуу сүншиглэх нь хамгийн эрхэм зүйл юм.
2011 оны 5 дугаар сарын 22 ны өдөр буюу билгийн тоололын шинийн 20 ны билэгт сайн өдөр Улаанбаатар Буян ХХК ний Буяны сүмийн лам хуврагууд эрдэнэт хүмүүний чандар оршоосон 4 дэхь сувраганы зай, сүншигийг хийж битүүмжлэх үйл ажиллагааг хийж, зуны дунд сарын Шинийн -8 буюу Бурхан багшийн их дүйцэн билэгт сайн өдөр СХД-н Баруун турууны аманд байрлах “Улаанбаатар Буян” компанийн “Буяны сүм”-ийн лам хуврагууд эрдэнэт хүмүүний алтан чандар оршсон суврагаа равнайлах хурал хурж, бурхан бологсодын ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь цуглан олон мянган зул өргөн, буян хийж бурхан болоочдынхоо дурсгалд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.
Тус суврага равнайлах ёслолд хуран цугласан бурхан бологсодын ар гэр, төрөл төрөгсөдөөс гадна Ардын дуу бүжгийн “Түмэн эх” чуулгын уран бүтээлчид хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
Суврагыг сүншиглэхдээ суврагны дундаас дээд зайд зарлигийн хураангуй, Гүмбэн барын 108 боть, Ганжуур судар, олон бурхадын хөрөг, ариун зай, өнгийн торго, бүгд эд идээний дээжис, ар үр тэргүүтэн эм, бурханы лагшин зарлиг, тааллын сүн, тогтоол тарни, хутагт Алтангэрэл, Ихэд тонилгогч тогтоолын хураангуй тэргүүтэн судар ном эд өлгийн зүйл олныг хоцроолгүй бэлтгэн сүншиг зай өргөн равнайлна.