×

​ТОГТДОГГҮЙ ХҮҮХЭДТЭЙ ХОЛБООТОЙ ЗАНШИЛ

Published: 5 жил, 9 сар өмнө

Хүүхэд нь тогтдоггүй айл үр хүүхэд олонтой тэд нь эсэн мэнд бойжиж байгаа эх хүний дотоод энгэх хортойноос авч хадгалах , ихрийн өрөөсөн хүнээр эх барьж авхуулах, хүүхдийн дээрээс тогой хөмөрч гадуур нь зурах, харь угсаа гаралтай хүний дээл хувцасанд боож авах, гэрийн тавилгыг сольж тавих, чонын арьс тулманд боож авбал сайн гэдэг ажээ. Мөн тийм хүүхдийн хүйг цагаан зээр, буга , чоно, алаг даага гэх мэтийн амьтдын шөрмөсөөр боодог байжээ.

Хүүхэд нь тогтдоггүй айлд хүүхэд төрөхөд Шаалдуу, Бэлтгэр, Боохой, Мод чулуу, Эмээл, Янгиа, Оргодол, Хөх нохой, Цагаан нохой, Орос гэх зэрэг этгээд нэр өгдөг.

Тогтдоггүй хүүхдийг өөр айлд өргүүлж , үрчлүүлдэгзаншил зарим нутагт одоо хэр байна. Тэгэхдээ эхээс нь нуугдуулж буруу үүдээр гаргадаг. Тогтдоггүй хүүхдийн элдэв муу юмнаас сэргийлэхийн тулд онго- зүүлт зүүх, нялх бага цагт нь айлд оруулахгүй байх, хүүхдийн угаалгын ёсыг цээрлэх, хүүхдийн хүзүүнд бяцхан гархи гинж зүүлгэх, буруу энгэртэй дээл өмсгөх , ан амьтны арьс үс ,шүд , соёо , шагай, шувууны хумс, загасны хүзүү, нурууны яс тэргүүтнийг зүүлгэхийг ихэд эрхэмлэдэг. Тогтдоггүй хүүхдийн үсийг багад нь авдаггүй байв. Тийм хүүхдийн дээлэнд есөн нүх зүүлгэж байсан нь «тогтоох» гэсэн бэлэгдэл юм.

Бусад мэдээ