×

​ХААД ДЭЭДСИЙГ ОРШУУЛАХ –

Published: 5 жил, 9 сар өмнө

Хааныг насан эцэслэхэд түүний авсыг хийх хоёр хэсэг үнэрт модыг огтлон талийгаачийн биеийн хэмжээгээр ухаж тааруулдаг байв. Талийгаачийг авсанд хийхдээ үстэй дээл, үстэй малгай, гуьал өмсгөн бүсийг бүсэлнэ. Талийгаачийн хамт алтан сав суулга, аяга таваг, савх хийнэ. Энэ бүхнийг хийгээд дөрвөн алтан оосроор орооно. Шарил бүхий авсыг цагаан эсгий, хоргой торгоор орооно. Талийгаачийн хойлго өргөхөд зориулан өдөрт гурвантаа хонь гаргана. Нас эцэслэснээс хойш гурав дахь хоног дээр оршуулахаар товлосон газар руу умар зүгт гаргана. Шарилын өмнө шинэ дээл өмссөн бөө морь унаж , алтаар тоноглосоэ эмээлтэй хоргой торгон цулбууртай сул морь хөтөлнө. Оршуулах газарт ирж газрыг гүн ухаж авсыг хийнэ. Үүний дараа адуу малаар гишгүүлэн газрыг тэгшлэх буюу гарсан шороог өөр газарт зөөнө. Оршуулсан газрыг огт мэдэгдэхийн аргагүй болтол тэгшлэн засна. Талийгаачийн сүнсэнд өргөл болгон олон мал алах буюу онцгой тохиолдолд хүнээр ч тахил өргөдөг байжээ. Үүнийг цусан хойлго гэдэг. Мөн ихсийн шарил (онгон)-ыг бунхлан оргуулах ч бий. Чингэх бол гэр хэлбэрийн чулуун овоо босгож, түүнийхээ дотор зайчлан шарилыг байрлуулан битүүлдэг ажээ.

Түүнээс гадна дээдсийн цогцсыг хайлан (шатааж) чандрыг нь хийсгэх буюу цац дэлсэн (суварга цутган) гүнгэрваанд (жаазанд) хийн их суварган дотор залж тахигладаг байжээ. Заримдаа ихсийн цогцсыг хатаан занданшуулж хувцаслан шүтээн болгодог байв.

Үхсэн хаад ноёдыг оршуулахдаа эдэлж явсан эд хэрэгсэл, морь , мал, татвар эхнэр, зарцыг ч хамт булдаг хойллого гэдэг аймшигт ёс 15-16 зуун хүртэл байжээ. Гагцхүү 16 зууны эцсээр хойллого ёсыг хоригложээ.

Бусад мэдээ