×

​ХҮН НАС БАРСНЫ ДАРААХЬ ЗАНШИЛ

Published: 5 жил, 9 сар өмнө


Хүн нас барсны дараа нүдийг аниулж, цогцсыг дан банзан дээр цэвэрхэн даавуу дэвсэн, биеийг шулуухан засаж, хоёр гарыг хэвлий дээр нь тавиад нүүрийг хадгаар бүтээж, цогцсыг цагаан даавуугаар бүтээнэ. Бүтээхийн өмнө үс, хумсыг авч арц болон үнэртэнг цацна. Гэрийн доторхи эд хогшлыг зайчилж, аль болох сэрүүн болгоно. Талийгаачийн хоол хүнс болгон зул өргөж, өрхийн оосрыг нар буруу тойруулж буруу талын хадавчнаас даруулан уяж, эсгий үудийг гэр дээр сунган хаядаг ёстой. Тиймч учраас үүд сунган хаях өрхний оосрыг буруу тойруулахыг нүгэл хэмээн цээрлэдэг.

Талийгаачийн хувцас хунарыг ариутган гадаа гаргах, захыг түр гэр үү харуулж тавьдаг ёс бий.

Шарил хөдөөлүүлэхийн өмнө бүх бэлтгэлийг хийнэ. Юуны өмнө «Алтан сав» нээлгэх буюу шинжээ нээлгэх хүнд хадаг барьж ямар жилтэй хүн эхлэн гар хүрэх, хөдөөлүүлэхэд эхлэн аль зүгт, хэдэн цагт гарч аль зүгээс ирэх хайрцаганд ямар эд зүйл хийх, шарилд ямар хувцас өмсгөх буюу юугаар ороох, ямар ёс заншил буян уйлдэх, талийгаачийн сүнс эргэж хаана, юу болж төрөх зэргийг тогтоон тэр ёсыг гүйцэтгэх ёстой. Хэрэв талийгаач эд юмандаа хоргодсон бол тэр зүйлийг нь хайрцганд нь хийх, эсвэл буян үйлдүүлж сүм хийдэд өргөнө. Энэ нь шашны зан үйл боловч шинжлэх ухааны эсрэг зүйл биш ээ, Шарилыг 3-7 хонуулна. Ихэнхдээ настай хүнийг 7 хонуулдаг бөгөөд энэ хугацаанд шарилын дэргэд чанга ярих, юм нурааж дуу чимээ гаргах, хоорондоо эөрж хэрүүл хийхийг хатуу хориглоно.

Талийгаачийг оршуулахдаа эхлэн гар хүрэх хүн буюу яс барих ёстой хүн эхэлж гар хүрсний дараа бусад хүн гар хүрнэ. Яс барих хүн малгайгаа буруу харуулж өмсөх 6а ханцуйгаа дотогш нь чихэх, захаа дотогш нугалах зэрэг зан үйлийг гүйцэтгэдэг ёс байжээ. Манай эртний ёсонд шарилыг ил хөдөөлүүлдэг байсан бөгөөд баруун зүг харуулж цагаан чулуу дэрлуүлдэг байлаа

Бусад мэдээ