×

​ШАРИЛ ТАВИХ ГАЗРЫГ СОНГОХ

Published: 5 жил, 9 сар өмнө

Талийгаачийн шарилыг тавих газрыг зөв сонгохгүй бол үлдэж байгаа хүмүүсийн амь насанд цөвтэй. Эд хөрөнгөд гайтан гэдэг. Газрыг сонгохдоо наран ээвэр, тухайлбал оройн нар жаргах зүгийг тосгуулж авах ба уужим тавиун, энгэр газрыг сонгоно. Харин ар газар буюу голын хөндийд хөдөөлүүлэхийг хориглодог ёс бий.

Шарилийн толгой талыг уулын төвгөр оройг чиглүүлж, хөлийг өмнөх уулын энгэр рүү жийлгэн хөдөөлүүлэхээр сонгодог юм. Газар нь цэцэг навч, элбэггэй шим сайтай, хад чулуу, багатай төвгөр газар байх нь тохиромжтой гэдэг. Газрыг авахдаа талийгаачийн хамгийн дотны сайн нөхөр юм уу, эсвэл хамгийн ахмад хүндтэй хүн сонгож авах ёстой.

Машинаар явсан бол сайн үзэж сонгоно. Хэрэв мориор явбал морь шээсэн газрыг шууд авах ёс бий. Нэгэнт газраа товолж олсон бол тэр газраа хадаг тавьж, орон хангайд нь сүү өргөж, идээ цацах, арц хүж уйгуулсны дараа хэсэг газрыг очир буюу гурын эвэр зэрлэг гахайн соёоны аль нэгээр тойруулан зурж тэмдэглэнэ.

Бусад мэдээ