×

​ЯС БАРИГЧ ХҮМҮҮС

Published: 5 жил, 9 сар өмнө

Урьд цагт шарилыг хөдөөлүүлдэг хүмүүсийг яс баригчид гэдэг байв. Яс барих хүмүүс дээл хувцасаа урвуулан өмсөж, малгайгаа мухлайдах юм уу саравчийг нь дотогш нь чихэх, эсвэл буруу харуулж өмсдөг. Дээлийнхээ нударга, захыг дотогш нь чихдэг. Мөн хормойг нь гадагш эргүүлэн шууж бүсэндээ хавчуулан шарил байгаа гэрт орж, түүнд хүрдэг заншилтай байв. Энэ нь яс баригч хүмүүс нөгөө ертөнцийн хүмүүстэй харилцаж байгааг дүрсэлсэн үйлдэл юм. Жирийн цагт яс барьдаг хүмүүс дээл хувцасаа ингэж өмсвөл нүгэл хилэнцэд тооцож, цээрлүүлдэг байжээ. Яс барьдаг хүмүүс шарилыг эхэлж судраар хөндөнө. Тэд гэрийн босгон дээр хэдрэг хөндлөн тавих юм уу, зомгол босгонд тавьж, хуга гишгэчин шарилыг гэргээс гаргадаг байжээ.

Бусад мэдээ