“Монголчуудын оршуулгын зан үйл: уламжлал, орчин үе, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний VII хурал энэ сарын 18-нд МУИС-ийн номын санд болж, эрдэмтэн, судлаачид илтгэл хэлэлцүүллээ. Энэ үеэр тус хурлын ач холбогдол, Монголчуудын оршуулгын зан үйлийн уламжлал, өнөөгийн чиг хандлагын талаар “Буяны зан үйлийн холбоо”-ны тэргүүн, доктор (Ph.D) Г.Идэрмаа илтгэл танилцууллаа. Тэрээр тус хуралд “Монголчуудын зан үйлийн уламжлал, угсаатны зүйн хээрийн судалгааны их хэрэглэгдэхүүний жишээгээр” сэдвээр илтгэл тавьсан юм.
Дэлгэрэнгүйг