Skip to main content
Ulaanbaatar Buyan
← Back to all articles

2020-11-01 Эртний Монголчуудын хойлгын зан үйл

Эрт дээр үеэс Монголчууд талийгаачаа оршуулахдаа бүрэн хувцас, хэрэглэлтэй оршуулдаг байжээ. Олон гүүрийн гол -10 хэмээх оршуулгын газрын 1-р булшнаас харахад ноосон утсаар нэхсэн богино тааран өмд, урт түрийтэй эсгий гутал, олон төрлийн амьтны арьсаар үйлдсэн дээл, өндөр оройтой эсгий малгай зэргийг өмсүүлэн оршуулсан байжээ.

Үүний дээр

• Модон товруу, • Аралтай суран агсарга бүс, • Бүснээс унжуулсан байлдааны зээтүү, • Чичлүүр хутга, • Саадаг • Алтан ээмэг • Цагаан шавар сувс • Чулуун сувс • Шавар вааран сав • Янз бүрийн хэлбэр хийц бүхий чулуун эдлэл зэрэг байнга тохиолддог.

Мөн төмөрлөг толь элбэг тохиолддог олдворын нэг болно. Ихэвчлэн хүрэл болон зэс толийг тусгай эсгий уутанд хийсэн байдалтай олддог.

Эх сурвалж: "Монголчуудын хойлгын зан үйл" ном