«Улаанбаатар буян» ХХК нь «Буяны зан үйлийн холбоо» төрийн бус байгууллагын гишүүн бөгөөд тус холбооны арга хэмжээнд идэвхтэй оролцохын зэрэгцээ дэлхийн болон Ази, Австралийн оршуулгын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.
- International Cemetery, Cremation and Funeral Association (Олон улсын оршуулгын холбоо)
- Australasian Cemeteries and Crematoria Association (Ази, Австралийн оршуулгын холбоо)
- National Funeral Directors Association (Үндэсний оршуулгын захирлуудын холбоо)
Тус байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж, жил бүрийн их хурал, семинарт төлөөлөгчдөө оролцуулан туршлага судлуулж, АНУ-ын Олон улсын оршуулгын холбооны их сургууль болон БНХАУ-ын Шанхай хотод ажилтнуудаа сургаж, мэргэжлийн өндөр ур чадвартай 200 гаруй хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.
2016 онд «Олон улсын оршуулгын холбоо»-ны Ерөнхийлөгч хатагтай Тереса Сааведра Монгол улсад айлчлан «Монголын оршуулгын зан үйлийн уламжлал ба шинэчлэл» олон улсын бага хуралд оролцож, оршуулгын үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцан туршлага солилцсон юм.