Үндсэн агуулга руу шилжих
Улаанбаатар Буян

МЭДЭЭЛЭЛ

Гадаад харилцаа

«Улаанбаатар буян» ХХК нь «Буяны зан үйлийн холбоо» төрийн бус байгууллагын гишүүн бөгөөд тус холбооны арга хэмжээнд идэвхтэй оролцохын зэрэгцээ дэлхийн болон Ази, Австралийн оршуулгын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.

  • International Cemetery, Cremation and Funeral Association (Олон улсын оршуулгын холбоо)
  • Australasian Cemeteries and Crematoria Association (Ази, Австралийн оршуулгын холбоо)
  • National Funeral Directors Association (Үндэсний оршуулгын захирлуудын холбоо)

Тус байгууллагуудтай тасралтгүй хамтран ажиллаж, жил бүрийн их хурал, семинарт төлөөлөгчдөө оролцуулан туршлага судлуулж, АНУ-ын Олон улсын оршуулгын холбооны их сургууль болон БНХАУ-ын Шанхай хотод ажилтнуудаа сургаж, мэргэжлийн өндөр ур чадвартай 200 гаруй хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.

2016 онд «Олон улсын оршуулгын холбоо»-ны Ерөнхийлөгч хатагтай Тереса Сааведра Монгол улсад айлчлан «Монголын оршуулгын зан үйлийн уламжлал ба шинэчлэл» олон улсын бага хуралд оролцож, оршуулгын үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцан туршлага солилцсон юм.