Ажлын байр
“Улаанбаатар буян" ХХКомпанид ажилласнаар:
Манай хамт олны нэг болсноор танд дараах боломжууд нээлттэй болно.
- Эрч хүчээр дүүрэн, эвсэг залуу хамт олонтой мөр зэрэгцэн ажиллана;
- Хувь хүний хувьд хөгжиж дэвших боломж бүхий ажлын таатай орчинд ажиллана
- Ажлын үр дүн, хөдөлмөрийн бүтээмжинд тулгуурласан шагнал урамшуулал авна;
- Ажилтнуудын нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд хамрагдана (хөнгөлөлт, нэмэгдэл, урамшуулал, тэтгэмжг.м);
- Үйл ажиллагааны чиглэлээр гадаадын улс оронд зохион байгуулагдах үзэсгэлэн, хурал, конференц, сургалт семинарт оролцуулах таатай боломжоор хангагдана.
- Ихийг хийж бүтээх, шинийг эрэлхийлэн санаачлах хүсэл тэмүүллийг ямагт дэмжин урамшуулна;
Сонгон шалгаруулалт
Ажилд орох үе шат
Ажилд орохыг хүссэн хүн бүхэнд манай сонгон шалгаруулалтын систем нээлттэй бөгөөд бид үнэнч шударга шалгаруулалтыг эрхэмлэдэг. Та манай анкетыг энд дарж онлайнаар бөглөх боломжтой.
Нийгмийн хариуцлага
Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үйл явцын чухал хэсэг нь ажилтнуудтай харилцах харилцаа, тэдний өмнө хүлээх компанийн үүрэг хариуцлага байдаг. Үүнд:
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын тав тухтай орчин нөхцөл;
- Ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх төрөл бүрийн олон нийтийн арга хэмжээнүүд;
- Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжууд;
- Ажилтанд олгох хөнгөлөлтүүд
- Ажилтнуудын ур чадварын нэмэгдүүлэх сургалт хөгжлийнхөтөлбөр (мэргэжлийн болон ур чадварын сургалтууд, гадаад сургалт, олон улсын хурал семинар, чуулган г.м)
ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭСЭГ
Жич: Манай компани зөв сэтгэлтэй, тэмүүлэл дүүрэн чадварлаг залууст үргэлж нээлттэй тул Таны сонирхсон ажлын байр энэхүү жагсаалтад байхгүй бол Та өөрийгөө маш сайн илэрхийлэх намтар(CV), материалаа newmindgroup.hr@gmail.com имэйл хаягаар явуулна уу. Тодруулах зүйл байвал 9666-7580 утсаар бидэнтэй холбогдож болно.