Үндсэн агуулга руу шилжих
УЛААНБААТАР БУЯН
Хүндэтгэл · Энэрэл · Уламжлал

Хайртай хүнээ хүндэтгэлтэй үдэх ёс

Бид 30 гаруй жилийн турш ар гэрийн уй гашууг хуваалцаж, Бурхан болоочийг ёс уламжлалын дагуу хүндэтгэлтэйгээр үдэх цогц үйлчилгээг нэг дороос үзүүлж ирлээ.

  • 30+жилийн туршлага
  • 24 цагдуудлага хүлээн авна
  • 1цэгээс цогц үйлчилгээ

Үндсэн үйлчилгээ

Бурхан болоочийг уламжлалын дагуу хүндэтгэлтэй үдэхэд хэрэгтэй үйлчилгээг нэг дор үзүүлнэ.

Далд оршоох

Уламжлалт ёсоор газарт оршуулах иж бүрэн үйлчилгээ. Тээвэр, ёслол, хөшөө, чулууны сонголт багтана.

Дэлгэрэнгүй

Чандарлах

Олон улсын стандартын дагуу чандарлах, чандрыг хадгалах, дурсгалын байранд оршуулах үйлчилгээ.

Дэлгэрэнгүй

Эргэлтийн үйлчилгээ

Бурхан болоочийг 7, 21, 49 хоног болон нэг жилийн ойгоор дурсах эргэлтийн зан үйлийг багцаас сонгон цахимаар захиалах боломжтой.

Эргэлт захиалах

Хэрхэн ажилладаг вэ

Хүнд цаг үед шаардлагатай ажлуудыг бид тантай хамт үе шаттайгаар зохицуулна.

  1. Бидэнтэй холбогдох

    Утасдаж, зөвлөх ажилтантай уулзах цагаа тохирно.

  2. Зөвлөгөө, багц сонголт

    Зөвлөхтэй хамт гэр бүлийн нөхцөл, шашин шүтлэг, уламжлалд тохирох багцаа сонгоно.

  3. Үйлчилгээ, ёслол

    Тээвэр, ёслол, оршуулга, хөшөө дурсгалын ажлыг бид зохион байгуулна.

  4. Дурсгал, эргэлт

    Үйлчилгээний дараах эргэлт, дурсгалын зан үйлийг зөвлөхтэйгээ тохирно.

Түгээмэл асуултууд

Оршуулгын үйлчилгээг хэрхэн захиалах вэ?
Манай төв байр эсвэл 7016-2222 утсаар холбогдон захиалга өгнө.
Хоног даах лам, хойт мөрийг даасан ламаас ялгаатай юм уу?
Ялгаатай. Хоног даах лам нь талийгаачийн хойноос 49 хоног зул хүж барьж «Санжид молом» буюу Ерөөлийн хаан тэргүүтэн ерөөл номуудыг хоног таслалгүйгээр уншиж байдаг. Хэрвээ хойт мөрийг нь даатгасан лам зөвшөөрвөл хамт хоногийг даалгаж болно. Хоног даах ламд хадаг бөс бараа эсвэл мөнгө төгрөг өргөхийн зэрэгцээ зулын тос өргөдөг.
Ламд хойт мөрийг даатгана гэж юуг хэлдэг юм бэ?
Талийгаачийн сүнсийг зуурдын орноос номын хүчээр хөтлөж Диваажингийн оронд залах зан үйл юм. Сүнсийг бясалгалын эрдэм төгссөн эрдэмтэй лам нар л удирдан залж чадах учраас хойт мөрийг тэр чиглэлийн эрдэм төгссөн, мэргэшсэн цөөн тооны лам нарт даалгадаг. Хойт мөрийг даах ламд эрт үед хадаг бөс бараа өргөдөг байсан бол одоо ихэвчлэн мөнгө төгрөг өгдөг болжээ.
Манай талийгаач зүүд нойронд ороод байна ямар ном уншуулах вэ?
Сайн муу янз бүрийн байдлаар зүүдэнд орвол та Маанийн ерөөл, Оройн ерөөл, Гурван гүрэм, Ширнэн зэрэг номуудыг сүм хийдийн газар айлтгаарай. Бурханы шашинд сайн үйл бүтээх эх үндэс нь ерөөл тавих гэж үздэг. Сүм хийдийн газар очихдоо ерөөл уншуулж байвал элдэв муу явдлаас ангид байж, ажил амьдрал өөдрөг байхад тустай.
Манай «Тэрний» оршуулгыг зарим хүмүүс амар тайван байлгахгүй байна. Одоо бид яах вэ?
Монголчууд эрт үеэс давхар оршуулга хийж байсан түүхэн баримт бий. Түүхийн тулгуур бичиг «Гэгээн толь»-д Хутагтай Сэцэн хунтайжийн шарилыг хүмүүс онголсныг гуравдугаар Далай лам мэдээд буруушааснаар хожим уг шарилыг уудлан гаргаж, гал мандал үйлдэн, цац суварга барьж оршуулсан гэдэг. Эндээс үзэхэд давхар оршуулга хийж байсан нь тодорхой тул өвөг дээдсийнхээ шарилыг хог новш, эвдрэл сүйрлээс сэргийлж чандарлан шүтээний оронд залах бүрэн боломжтой.
Оршуулгын тэтгэмжийг хэрхэн авах вэ?
Нас барсны гэрчилгээг авсны дараа оршуулгын тэтгэмж олгоно. Нийслэлийн төвийн 9 дүүргийн иргэд «Улаанбаатар буян» ХХК-ийн төв байранд байрлах Нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмжээ авах ба тэтгэмжийн хэмжээ нь 1,000,000 төгрөг байна.
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх гэж юу вэ?
Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил, эсвэл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд нь төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Эргэлтийн үйлчилгээг хүндэтгэлтэйгээр зохион байгуулна

Та тохирох багцаа цахимаар сонгоход манай ажилтан үйлчилгээнд хэрэгтэй бэлтгэлийг зохион байгуулна.

Эргэлт захиалах

Бидний тухай

Улаанбаатар Буян компанийн хамт олон
«Улаанбаатар буян» ХХК нь 1955 оноос эхтэй түүх, туршлагадаа тулгуурлан чандарлах эртний уламжлалыг орчин үеийн техник, технологитой хослуулан хөгжүүлж ирсэн. Бид танхимын ёслол, хүндэтгэл, оршуулгын цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг.

Олон улсын мэргэжлийн холбоодтой хамтран туршлага судалж, ажилтнуудаа АНУ, БНХАУ-д мэргэшүүлэн сургаж ирсэн. Мэргэжлийн өндөр ур чадвар, ёс суртахуун, сэтгэл санааны бэлтгэлтэй хамт олон маань буяны үйлчилгээг хүргэдэг. Дэлгэрэнгүй унших

Хамтрагч байгууллагууд

Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл

«Улаанбаатар буян» ХХК-ийн хамт олондоо хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байдагт гүнээ талархал илэрхийлье! Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Бүтнээр унших Хураах

«Улаанбаатар буян» ХХК-ийн хамт олондоо хийж буй ажилдаа сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байдагт гүнээ талархал илэрхийлье! Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Н. Түвшинбаяр

Үнэхээр сайхан үйлчилгээ, сайтай хамт олон санагдсан. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Бүтнээр унших Хураах

Үнэхээр сайхан үйлчилгээ, сайтай хамт олон санагдсан. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

Tumee Tumku

Танай хамт олонд машид талархаж байна. Үргэлж энэ буянтай үйл бүхнийг санаж явах болно. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье. Тэнгэр мэт аавын минь салах ёсыг хийж гүйцэтгэсэн билээ та бүхэн минь.

Бага Хуяг

«Улаанбаатар буян» компанийн хамт олондоо энэ хорвоогоос одсон бяцхан охиныхоо өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний буян, өлзий тань дэлгэрч явах болтугай. «Эвээлтэй сэтгэл» групп. Монголын олон мянган эхчүүдээс.

Зоригтбаатар Баярцэцэг

Талархал. «Улаанбаатар буян» компанийн зүгээс өнгөрөгч 1-р сард талийгаач болсон Намуун охины буяны ажлыг бүрэн хариуцаж хийж өгсөнд Фэйсбүүк группын олон мянган ээжүүдийн өмнөөс тус компанийн хамт олонд гүнээ талархаж байна. Танай компани ажилдаа эзэн болсон, хариуцлагатай, нягт нямбай, тусч ажилсаг хамт олонтой, соёлч боловсон үйлчилгээтэй албан байгууллага байна. Танай хамт олонд ирж буй Гол Бичин жилдээ ажлын өндөр амжилт гаргаж юу санасан есөн хүсэл тань биелэхийг ерөөе!

Болормаа Цэвэлжав

Талархал. «Улаанбаатар буян» ХХК-ийн хамт олондоо энэ хорвоогоос одсон бидний бурхан болооч хүү Э. Маргад-Эрдэнэний буяны ажлыг 100 хувь үнэ төлбөргүй бүрэн хариуцан хийж өгч буйд талийгаачийн гэр бүл, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, хүүд минь сэтгэл гаргаж тусалсан мянган мянган элэг нэгт ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс гүнээ талархаж байна. Танай компанийн удирдлага болон баг хамт олны цаашдын ажил үйлст нь өндрөөс өндөр амжилт бүтээлийг хүсэн ерөөе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Маргад-Эрдэнэ