Бидний тухай
60 жилийн түүхэн замнал
Улаанбаатар хотын хэмжээнд нас барагсдын шарилыг оршуулах ажлыг 1950-иад оны дунд үе хүртэл ил задгайгаар буюу булж оршуулж ирсэн бөгөөд зарим цөөн тооны шарилыг хүсэлтийн дагуу авсалж газарт ухан оршуулж иржээ. Ингэж ил задгай оршуулж байсан нь хотын хүн амын сэтгэл санаанд таагүй нөлөө үзүүлж улмаар элдэв араатан амьтан, нохой шувуу тэжээж улмаар эргээд элдэв өвчин тахал тараах гол нөхцлүүдийн нэг болж байжээ.
Иймд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл МАХН-ын төв хорооны Тэргүүлэгчдийн хорооны 1955 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 339/198 дугаар тогтоолоор “Хүүр оршуулах газар” нэртэйгээр анх байгуулагджээ.
1990-ээд он хүртэл улсаас санхүүжигдэж төсөв төлөвлөгөөнд захирагдаж байнгын алдагдалтай ажиллаж байсан тус байгууллага нь 1992 оноос Улаанбаатар хотын “Иргэдэд үйлчлэх Буян” компани нэртэйгээр зохион байгуулагдан өөрөө өөрийгөө санхүүжүүлэн аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа улам өргөтгөсөөр захиргаа, дүн буртгэл, мужааны 2 цех, чулуун хэсэг, оршуулгын гурван цэг, автын хэсэг, чимэглэл, худалдаа үйлчилгээний гэсэн 34 хүний орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байжээ.
Ийнхүү 2004 оны 04 сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг Даргын 180 тоот захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 тоот тогтоолоор “Иргэдэд үйлчлэх Буян” компани татан буугдаж, 2004 оны 06 дугаар сард Нийслэлийн өмчийн оролцоотой “Улаанбаатар буян” ХХК нэртэйгээр 100% Монгол хүний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдан хүн амын эрүүл аж төрөх орчин, байгаль экологи, газар эдэлбэрт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх хамгийн оновчтой хэлбэр болох шарил чандарлах үйлчилгээг дэлхийн стандартад нийцүүлж, орчин үеийн техник технологитой хослуулан 2004 оноос эхлэн үзүүлж ирсэн билээ.
Хаалттай нийгмийн үед шашин шүтэх эрх чөлөө, оршуулгын төрөл хэлбэрийн сонголт хязгаарлагдмал, төр засгаас нарийн журамлаж байснаас улбаалан нийгмийн сэтгэхүйд зөвхөн газар шороонд оршуулдаг гэсэн үзэл санаа тогтжээ. “Улаанбаатар буян” ХХК нь шашны зан үйлийг сэргээж, шарил чандарлах эртний уламжлалыг сэргээсэн нь сая гаруй хүн амтай том хотын нийгмийн захиалга байлаа.
Боловсон хүчин
Улаанбаатар Буян" ХХК компани 2004 онд Олон улсын оршуулгын холбоо болон Азийн орнуудын оршуулгын холбоонд гишүүнээр элсэн орсон. Тус холбоодын шугамаар жил бүр зохиогддог их хуралд төлөөлөгчдөө тогтмол оролцуулан туршлага судлуулах, АНУ-ын Олон улсын оршуулгын холбооны их сургуульд ажилтан, ажилчдаа суралцуулах, БНХАУ-ын Шанхай хотод урт, богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулан дадлагажуулах арга хэмжээ авсны үр дүнд мэргэжлийн өндөр ур чадвартай, техник технологийн мэдлэг туршлагатай, ёс суртахууны болон сэтгэл санааны хувьд бэлтгэгдсэн инженер-техникийн ажилтнууд, үйлчилгээний ажилчдаас бүрдсэн хамт олон бий боллоо.
Олон улсын стандарт
Улаанбаатар буян" ХХК 2010 оноос Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007, 2018 оноос Байгаль орчны удирдлагын тогтолцоо ISO14001:2015 стандартуудыг амжилттай нэвтрүүлж, Англи улсын итгэмжлэлийн байгууллага /UKAS/ болон түүний салбар /QAIC/-аар баталгаажуулан гэрчилгээ авснаар буяны үйлчилгээний салбарт олон улсын стандарт хэрэгжүүлсэн Монголын анхны компани болсон. Мөн 2021 онд Улаанбаатар буян компанийн ISO9001:2015, ISO14001:2015, ISO45001:2018 менежментийн тогтолцоог олон улсын стандартын байгууллагаас дахин баталгаажуулж Олон Улсын Итгэмжлэлийн Форум (IAF)-н мэдээллийн санд манай ISO стандартын цахим гэрчилгээ холбогдлоо.
Ингэснээр “Улаанбаатар буян” ХХК-ийн бүх төрлийн үйлчилгээ дэлхийн жишигт хүрсэн гэж дүгнэж байна.