Бидний өвөр төрх, ялгамж чанар
Бид 2018 онд байгууллагынхаа "Өвөр төрх, Ялгамж чанар"-ыг утга агуулгаар нь судалгаа хийж нэгдсэн цогц бүтээл болгон хөгжүүллээ.
Нийт хүн төрөлхтөн үхлийг хүлээж авахдаа бидний сүнсэн ухамсар дээшээ явлаа гэсэн ерөнхий үзэл санаа дээр тулгуурладаг.
Аль ч шашинд дээшээ явсан, тэнгэрт очих тухай зүйрлэл, бэлгэдэл томоохон байр суурь эзэлдэг төдийгүй Монголчууд бидний уламжлалт шүтлэг хүндэтгэл дотор Тэнгэр үзлээс эхлэлтэй түүх археологи, зан соёлын олон хэлбэрүүд байдаг.
Ийм агуулгын үүднээс бидний шинэ өнгө төрх маань
#Тэнгэр
#Газар
#Хүмүүн гэсэн гурвалыг хамтатган дүрслэн илэрхийлж, бид газраас үүсэж өөдөө тэмүүлж эцэстээ тэнгэрт эрхшээгдлээ гэсэн санаа уламжлалт тамга үсэгний дүрслэлтэй уялдуулан дүрслэв.
Аливаа брэнд дизайны шийдэлд үндсэн лого төрхийг дэмжих нэмэлт дүрслэл ашиглагддаг. Түүнийгээ бид мөнхийн Цагаан уул цэгээр илэрхийлж олон утгыг шингээв.