Гадаад харилцаа
“Улаанбаатар буян" ХХК нь “Буяны зан үйлийн холбоо" төрийн бус байгууллагын гишүүн бөгөөд тус холбооны шугамаар зохион байгуулагддаг арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцохын зэрэгцээ дэлхийн болон Ази, Австралийн оршуулгын байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна.
Үүнд:
- International Cemetery, Cremation and Funeral Association /Олон улсын оршуулгын холбоо/
- Australasian Cemeteries and Crematoria Association /Ази, Австралийн оршуулгын холбоо/
- National Funeral Directors Association /Үндэсний оршуулгын захирлуудын холбоо/ -ны гишүүн байгууллага бөгөөд тус байгууллагуудтай тасралтгүй хамтын ажиллагаагаа хөгжүүлэн ажиллаж жил бүр зохиогддог их хурал семнарт төлөөлөгчдөө тогтмол оролцуулан туршлага судлуулах, АНУ-ын Олон улсын оршуулгын холбооны их сургуульд ажилтан, ажилчдаа суралцуулах, БНХАУ-ын Шанхай хотод урт, богино хугацааны мэргэжлийн сургалтад хамруулан дадлагажуулах арга хэмжээг зохион байгуулж мэргэжлийн өндөр ур чадвартай, техник технологийн мэдлэг туршлагатай, ёс суртахууны болон сэтгэл санааны хувьд бэлтгэгдсэн инженер-техникийн ажилтнууд, үйлчилгээний ажилчдаас бүрдсэн 200 гаруй хамт олонг бүрдүүлэн буяны их үйлсэд хүчээ нэгтгэн ажиллаж байна.
Түүнчлэн 2016 онд “Олон улсын оршуулгын холбоо”- ны Ерөнхийлөгч хадагтай Тереса Сааведра Монгол улсад айлчлан “Монголын оршуулгын зан үйлийн уламжлал ба шинэчлэл” олон улсын бага хуралд оролцож оршуулгын үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцан туршлага солилцсон юм.