Зүүн буяны төв цогцолбор
Улаанбаатар хотын газар эдэлбэрийн нэг бэрхшээлтэй асуудал болох хотын эргэн тойрны оршуулгын газрын өнөөгийн байдлыг халж, цаашид өргөжин тэлэх үйл явцыг зогсоон, байгаль экологийн төдийгүй нийслэлийн өнгө үзэмжийг дээшлүүлэх үүднээс Зүүн Буяны Төв Цогцолборийг 2008 оноос эхлэн БЗД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэр дээр барьж , хотын бүх иргэд, Налайх, Багануур зэрэг Улаанбаатар хотоос зүүн тийш байрлах төвлөрсөн хот суурин газрын иргэдэд үйлчлэхээр ажиллаж эхэлсэн.
Манай компани “Буяны төв цогцолбор”-тоо уламжлалт шашны зан үйлийг дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн техник технологтой хослуулсан шарил тээвэрлэх, хадгалах, салах ёс хийх, шарил чандарлах, чандарыг равнайлан залах болон үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тулгуурлан байнгын харуул хамгаалалттай, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнд бурхан бологсдын шүтээн болгосон чандарыг зориулалтын хананд хүндэтгэлтэйгээр залж мөнхжүүлэх үйлчилгээг үзүүлж байна.