×

Нас барсны хасалт хийлгэхэд бүрдүүлэх материал:

  1. Талийгаачийн иргэний үнэмлэх /Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэх, эцэг эхийн гэрлэлтийн баталгаа, бичиг баримтгүй хүн бол оршин сууж байсан хорооны тодорхойлолт, оршин суух хаяг байхгүй тохиолдолд архивын лавлагаа/
  2. Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа “АМ-07 маягт” /Өвчний улмаас гэртээ нас барсан тохиолдолд өрхийн эмнэлгийн тодорхойлолт авч харьяа дүүргийн эмнэлгээс “АМ-07 маягт” авна. Зуурдаар нас барсан тохиолдолд Шүүх эмнэлгийн “АМ-07 маягт”/
  3. Хасалт хийлгэхээр материал бүрдүүлсэн хүн өөрийн бичиг баримттай ирэх

Оршуулгын тэтгэмж авах:

Нийслэлийн төвийн дүүргийн /БГД, БЗД, СБД, СХД, ЧД, ХУД/ иргэд “Улаанбаатар Буян” ХХК-ийн байранд байрлах “Нийслэлийн Нийгмийн даатгалын сан”-гаас оршуулгын тэтгэмж авна.

Оршуулгын тэтгэмж авахад бүрдүүлэх материал:

  1. Нас барсны гэрчилгээ
  2. Талийгаачийн иргэний үнэмлэх
  3. Нийгмийн даатгалын дэвтэр /Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг төлснийг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр буюу архивын лавлагаа/
  4. Тэтгэвэрийн дэвтэр
  5. Тэтгэмж хүлээн авах хүний иргэний үнэмлэх акт

Хэрвээ үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол Үйлдвэрлэлийн
ослын акт

Оршуулгын тэтгэмж авах эрх:

  1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч нь ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулганд зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
  2. Даатгуулагч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.
  3. Нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулганд зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Оршуулгын тэтгэмж авах иргэн нь даатгуулагчыг нас барснаас хойш 28 хоногийн дотор багтаан хүсэлт гаргах эрхтэй.