×

АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ аянд нэгдэх боломжтой

Published: 4 сар, 2 долоо хоног өмнө

"Амьдрал Бэлэглэе" сайн үйлсийн аянд манай чатботоор дамжуулан хандив өргөх боломжтой боллоо 

"УЛААНБААТАР" БУЯН" ХХК нийгмийн харицлагын хүрээнд зүрхний хагалгаанд орох шаардлагатай , санхүүгийн хүндрэлтэй гэр бүлийн 18 хүртэлх насны хүүхдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх “Амьдрал бэлэглэе” аяныг санаачлан П.Н. Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгтэй хамтран жил бүр зохион байгуулахаар ажиллаж байна. Тус аяны хэрэгжилтийн явц, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдэгдэх болно.

Та энэхүү аянд нэгдэж сэтгэлийн хандив өргөх бол Улаанбаатар буян ХХК-ийн фэйсбүүк хуудасны чатботоор http://m.me/ulaanbaatarbuyan дамжуулан хандиваа өргөх боломжтой.

Сайн үйлс бүхэн арвай буудай мэт дэвжин дэлгэрэх болтугай

Бусад мэдээ