×

Далд оршоох үйлчилгээ


"Нью-Семетри” ХХК нь 2006 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш оршуулгын үйлчилгээг олон улсын жишигт хүргэх, шинэ дэвшилтэт технологийг өөрийн орны уламжлалт зан үйлтэй хослуулан далд оршуулгын буяны үйлчилгээг иргэдэд нэн хүндэтгэлтэй, цогц байдлаар үзүүлж ирсэн.

Одоогоор “Нью-Семетри” ХХК нь  Улаанбаатар хотын баруун зүгт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо “Шүлэг уул”-ын энгэрт  “ДУРСГАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН “–г мөн Улаанбаатар хотын зүүн зүгт Төв аймгийн Сэргэлэн сумын 1-р баг “Баян уул”-ын энгэрт “ДИВААЖИНГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН” бүхий далд оршуулгын газруудад үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний үзүүлж буй буяны цогц үйлчилгээнд:

  • Ø Том суваргатай багцын үйлчилгээ
  • Ø Жижиг суваргатай багцын үйлчилгээ
  • Ø Хөшөөтэй багцын үйлчилгээ /8-10 төрлийн хөшөө чулуу/
  • Ø Гацуур модтой үйлчилгээ
  • Ø Эко үйлчилгээ
  • Ø Бунханы багцын үйлчилгээ
  • Ø Чандарын хананы багц үйлчилгээ гэсэн 5-н төрлийн багцын үйлчилгээнээс сонголт хийх боломжтой бөгөөд дээрхи багц үйлчилгээнд:
  • 1. Хайрцаг сонголтоор / Дотоодын эсгий лакан, гадаадаас оруулж ирдэг Америк стандартын хайрцагнаас сонголтоо хийх/
  • 2. Шашны зан үйл /газар авах болон ёслолын өдөр газар дээрх зан үйл хийх ламын үйлчилгээ/
  • 3. Бурхан болоочийг тээвэрлэх машины үйлчилгээ
  • 4. Хүндэтгэлийн мандлын амьд цэцэгийн үйлчилгээ
  • 5.  108 зулын үйлчилгээ
  • 6.  Бие ороох өнгө дагуу ноосон хөнжил
  • 7.  Гар рашаалах үйлчилгээ
  • 8.  Бэлтгэл ажил /Хөшөөний бичилт, суурилуулалт болон бусад/
  • 9.  Байнгын харуул хамгаалалт бүхий цэвэр орчин
  • 10.  Цаашдын зүлэгжүүлэлт цэцэрлэгжүүлэлт, тохижилт зэрэг үйлчилгээ багтдаг.

Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд 2014 онд шинээр хүндэтгэлийн өргөө, Олон улсын стандарт, технологийн дагуу хийгдсэн бунхан, Төв асар хаалга, Зулын өргөө болон гар рашаалах байр, засмал зам, зогсоол, гэрэлтүүлэг зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдсэнээр танхим дахь ёслол хүндэтгэлийн үйлчилгээ багц үйлчилгээнд нэмэгдэж орсон бол  мөн 2015 оны 12 дугаар сараас эхлэн Нийслэлийн хэмжээний зөвшөөрөл бүхий оршуулгын газрууд болох Нарангийн энгэр, Өлзийтийн мааньтийн оршуулга, Алтан-Өлгийн хүндэтгэлийн  оршуулгын газруудад оршуулгын үйлчилгээг цогц байдлаар илүү хямд үнэтэй үйлчилгээг бий болгон нэвтрүүлэн ажиллаж байгаа зэрэг нь иргэдэд хүрч, сэтгэлд нийцсэн үйлчилгээ болохын зэрэгцээ талийгаачдын ар гэрийхэнд учирсан уй гашууг хуваалцан, буяны үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, цогц байдлаар үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.