Бидний тухай

“Улаанбаатар буян" ХХК нь Монгол улсад анх удаа хүн амын эрүүл аж төрөх, байгаль экологи, газар эдэлбэрт тулгарч буй хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэх хамгийн оновчтой хэлбэр болох дэлхийн стандартад нийцсэн, шарил чандарлах шашны зан үйлийг орчин үеийн техник технологитой хослуулан, дэлхийн стандартад нийцсэн шарил чандарлах үйлчилгээг 2004 оноос эхлэн үзүүлж ирсэн.

Хаалттай нийгмийн үед шашин шүтэх эрх чөлөө,оршуулагын сонголт хязгаарлагдмал, төр засгаас журамлан газарт оршуулж байснаас улбаалан нийгмийн сэтгэхүйд зөвхөн шороонд оршуулдаг гэсэн үзэл санаа тогтжээ. Улаанбаатар Буян ХХК нь эртний уламжлалыг сэргээсэн нь нэг сая гурван зуу гаруй мянган хүн амтай том хотын нийгмийн захиалга байлаа.

Иргэдийн санал, хүсэлт, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэвтрүүлсэн энэхүү үйлчилгээ 2004 онд нийт нас барагсадын 17 хувь нь чандарлах үйлчилгээг сонгож байсан бол 2012 оны эцсийн байдлаар 40 гаруй хувь болон өссөн нь нийслэлийн хүн амын эрүүл аж төрөх орчин, байгаль экологи, газар эдэлбэрт тулгараад байсан олон хүндрэлтэй асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлж байна.

Боловсон хүчин

“Улаанбаатар Буян" ХХК компани 2004 онд Олон Улсын Оршуулгын Холбоо, Азийн орнуудын оршуулгын холбооны гишүүнээр элсэн орсон. Тус холбоо доор дамжуулан ажилчдаа АНУ-н Олон улсын оршуулгын холбооны их сургуульд суралцуулах; БНХАУ-ын Шанхай хотод урт, богино хугацааны мэргэжлийн сургалтанд сургаж, дадлагажуулах; жил бүрийн Олон Улсын Оршуулгын Холбоо, Азийн орнуудын оршуулгын холбооны их хуралд төлөөлөгчдийг тогтмол оролцуулан туршлага судлуулж байдгаас өнөөдөр өндөр ур чадвартай, техник технологийн практик туршлагтай, ёс суртахуун болон сэтгэл санааны хувьд бэлтгэгдсэн инженер, техникийн мэргэжилтнүүд, үйлчилгээний ажилчдаас бүрдсэн хамт олон бий болсон.