×

Биднээс туршлага судаллаа

Өнгөрөгч 7 хоногт ОХУ-н Улаан-үүд хотын "Кузница здоровья" Эрүүл мэндийн төвийн үүсгэн байгуулагч Вахрамеева Маргарита Буяновна болон Бүгд Найрамдах Буриад улсаас Монгол улсад суугаа Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгч Болотова Сурен Жимбаяевна нар хүрэлцэн ирж "Улаанбаатар буян" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа...
ОХУ нь том газар нутагтай бөгөөд уламжлалт аргаар оршуулгын зан үйл үйлддэг. Буриадын Улаан-Үүд хотод чандарлах төв байдаггүй бөгөөд хамгийн ойролцоо орших газар нь 2500 км-ийн зайд Сибирт байрлах Новосибирскийн чандарлах төв юм.
Тиймээс "Кузница здоровья" эрүүл мэндийн төв нь Улаан үүд хотод чандарлах төв байгуулахтай холбоотойгоор биднээс туршлага судлан зөвлөгөө авахаар ирсэн юм.

12-р сар. 10, 2018, 4:57 p.m.

Бусад мэдээ