Бид дэлхийн хөгжлийн түүчээ-VI


Бид дэлхийн хөгжлийн түүчээ 6 дахь удаагийн семинар 2018 оны 10 дугаар сарын 20-нд амжилттай болж өнгөрлөө.

Анх 2013 оноос анх энэхүү семинарыг “Дэлхийн хөгжил рүү хамтдаа” нэр дор зохион байгуулдаг байсан бол өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бид энэ хугацаанд ихийг сурч дэлхийг түүчээлэх түвшин хүрч чадлаа хэмээн 5 жилийнхээс эхлэн бид семинарынхаа нэрийг “БИД ДЭЛХИЙН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ” нэртэйгээр зохион байгуулж байна.

Түүнчлэн 2011 оноос эхлэн Буяны үйлчилгээний салбарт анх удаа олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO9001, Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын OHSAS18001 стандартуудыг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд энэ жил Англи улсын UKAS итгэмжлэлийн байгууллага, түүний салбар QAIC баталгаажуулалтын байгууллагаас ISO9001:2015, ISO14001:2015, OHSAS18001:2007 стандартуудыг үйл ажиллагаандаа тасралтгүй нэвтрүүлж 5 дахь удаагийн батламжлалаа гардан авлаа.

Мөн энэ жилийн семинарын онцлог нь байгууллагын нийт ажилтан, албан хаагчид "БУЯНЫ ҮЙЛСТНИЙ ТАНГАРАГ"-ыг өргөсөн явдал байсан юм

Бидний ажил энгийн бус юм. Эрдэнэт хүмүүнийг мөнхжүүлэх үйлсэд тухайн хувь хүн энэрэнгүй, маш зөв сэтгэлтэй байх ёстой. Нэг утгаараа төрд тангараг өргөдөг эмнэлгийн болон цагдаагийн албан хаагч нар шиг ажиллах учиртай байдаг. Тийм ч учраас бид тангараг өргөдөг юм. Бурхан болоочийг хойтын замд нь эерэг сэтгэлгээгээр, зөв ёсоор үдэх юм бол эргээд сайн төрлийг олдог гэж ярьдаг шүү дээ. Мөн үр хүүхэд, ар гэрийнхэн нь амар амгалан үлдвээс ажил төрөл, амьдрал ахуй нь дээшилдэг гэж билэгддэг. Тэр утгаараа бид хариуцлагатай, зөв сэтгэлээр ажиллах ёстой байдаг.









10-р сар. 22, 2018, 11:04 a.m.

Бусад мэдээ