×

Бурхан багшийн их дүйчэн өдөр

Published: 1 сар өмнө

Бурхан багшийн их дүйчэн өдөр 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тохиож байна

Бурхан багшийн их дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, 37 насандаа гэгээрлийн хутгийг олсон, 81 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж нирваан дүрийг олсон өдөр болох зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг хэлнэ. Буддын шашинтнууд олноор амьдардаг улс орнуудад уг өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгон амрахаас гадна өөр олон улсад янз бүрийн хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлдэг.Бид “Бурхан багшийн их дүйчэн өдөр”-г буяны төвүүддээ иргэдийг цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүйгээр #ЦАХИМ хэлбэрээр дараах арга хэмжээг зохион байгуулж байнаҮүнд:

"Улаанбаатар буян" ХХК нь цогцолборууд дээрээ бурхан болоочийн эргэлтийн үйлчилгээг #Фэйсбүүк_Чатбот ашиглан цахим хэлбэрээр үзүүлэн буян үйлдэхээр бэлдэж байна.

Та цахим хэлбэрээр эргэлтийн үйлчилгээ захиалахыг хүсвэл http://m.me/ulaanbaatarbuyan линкээр орж захиалгаа өгөөрэй.

Түүнчлэн "Улаанбаатар буян" ХХК нь зөвхөн бурхан бологсодод зориулсан цахим айлтгалын үйлчилгээг /ном уншуулах/ үзүүлэх юм.Та цахим хэлбэрээр бурхан болоочдоо зориулан ном уншуулахыг хүсвэл https://bit.ly/2RhDlEe линкээр орж захиалгаа өгөөрэй

Бусад мэдээ