×

Жадо Ринбүүчи 4 дэх удаагаа морилон “Жинсрэг цутгах” ном хурлаа...

Published: 5 жил, 8 сар өмнө

Өнөөдөр 2018 оны 08 дугаар сарын 30 буюу Намрын тэргүүн цагаан бич сарын долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр "Улаанбаатар буян" ХХК-ийн Буяны төв цогцолборт Энэтхэг дэх Төвдийн Жүд дацангийн хамба лам Жадо Ринбүүчи 4 дэх удаагаа морилон “Жинсрэг цутгах” ном хурлаа...


Жинсрэг нь эгэлийн галыг бурханы мөн чанарт болгон бясалгаж гал мандалын 12 голлох зай буюу эд зүйлүүдийг бурхадыг баясгах дотоод тахил болгон өргөж уншдаг.
Жинсрэгийг хүн малын гарз гарах өвчин зовлонг арилгах өлзий хутагыг оршоох, ажил үйлсээ түргэн бүтээх, нас буян аривжуулах, аливаа юмсыг өөрийн эрхэнд хураах болон хараал цүхэл, хар цагаан хэл амыг хариулах олон үйлд уншдаг билээ.



Жинсрэгийн 12 эд зүйлүүд нь өөр өөрийн хүч чадал, чадамжтай байдаг Жишээ ньямшин мод нь сүр жавхланг үүсгэх, шар тос нь эд баялгыг аривдуулах, гүмчидийн хар үр нь хилэнц нүгэлийг арилгах, дүрваа өвс нь насыг уртасгах, цагаан будаа нь буян хишигийг дэлгэрүүлэх, шосон буюу таргатай арвай гурил нь амар амгаланг дэлгэрүүлэх, гүш өвс нь бузар буртагыг арилгах, овёс нь эд агуурсыг дэлгэрүүлэх, арвай будаа нь эрх мэдэл, эд баялга хотол чуулах, вандуй нь хүч чадалыг олох, улаан буудай нь өвчин зовлонгоос гэтэлгэх, чадваржийн зай буюу ялгамжаат эд нь хүссэн хэрэг бүхнийг түргэн бүтээх зэрэг тус эрдэмтэй байдаг.




Бусад мэдээ